Үүл дарга аливаа асуудлыг шийдвэрлэхдээ олон нийтийн санал асуулга, асуулт явуулна гэж ирээд сүрхий дуугарах болсон. Гэвч түүнд чухам хэнбугай нар оролцоод байгааг ёстой бүү мэд. Хамгийн анх төв талбайн нэрийг солихоос эхэлсэн нийслэлчүүдээс санал авах арга хэмжээ хамгийн сүүлд “Хогны уут тараах эсэх”-ийг шийдэхэд нөлөөлнө хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл уг санал асуултыг олон нийтэд нээлттэй байдлаар цахим сайтууд, үүрэн телефоны операторуудтай хамтраад эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсангүй. Харин оюутнуудад цаас, бал бариулаад айлуудын хаалга тогшуулна гэж амласан. Арга ч үгүй биз цахим хэлбэрээр авбал ямар үр дүн гарах нь хандалт ихтэй сайтуудад тавигдсан нээлттэй санал асуултад иргэд хэрхэн хариулсанаас болсон биз.
Нэг үе “Ямар ч санал асуулт явуулахгүй, уутаа үргэлжлүүлэн тараана” гэж муйхарлаж байсан нийслэлийн удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд 33 мянган өрхөөс санал асуулт авна хэмээсэн. Энэ нь нийслэлийн 10 өрх тутмын нэг айл уг санал асуултад хариулна гэсэн үг.
Үнэндээ нийслэлийн хэмжээнд 33 мянган өрх гэдэг бол маш бага тоо. Үр дүн нь иргэд хүсээгүй хогны уутаа авсаар байх уу, эсвэл нийгэмд нэн хэрэгтэй байгаа хүүхдийн эмнэлэгтэй болох уу гэдгийг шийдэх учиртай. Гэтэл энэ чухал ажлыг “Сор гоо” гэх клубын оюутнуудын гарт атгуулж орхисон. Тэднийг ажлаа хэрхэн хийж, гүйцэтгэснийг нь Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, АНУ-ын Азийн сангийн төлөөлөл, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо хянана хэмээж байсан. Гэвч тэдгээр оюутан чухам хаана, хэнийх гэдэг айлаас санал авсныг бүү мэд. Хэрэг болгож амралтын өдрүүдэд гэрээ эзэнгүй орхисонгүй. Үнэндээ уут авахгүй гэж санал өгөх санаатай хүлээгээд байсан хэрэг. Хоёр өдөр хаалгаар гадны хүн шагайсангүй. Арга ядахдаа ажлынхнаасаа асуулаа, ах дүү, айл хотлоосоо сураглалаа. Ойролцоогоор 50 гаруй хүнээс асуухад мэдээгүй, ирээгүй гэдэг хариулт сонсов. Уг нь 10 өрхийн нэгээр нь орох тооцоо гараад байхад яагаад 50 айл юу ч мэдээгүй байдаг билээ гэсэн хар төрөөд явчихлаа.
Үнэндээ бол Үүл баатар санасандаа хүрч “Нийслэлчүүд санал асуултад “Азийн цагаан дагина” уутыг хэрэглэнэ гэж хариулт өгсөн байна” гэдэг үгийг өнөө, маргаашгүй хэлж мэдэхээр боллоо. Олон нийтийн санал асуулт байна уу, асуулга нь ч байна уу олон нийтийн хэрэгсэлээр л дамжвал илүү бодит үр дүн харуулах байсан.
Харамсалтай нь хотын удирдлагууд өөрсдөд нь ашиггүй байж мэдэх үр дүн дагуулахаас эмээсэн бололтой. Тиймдээ л оюутнуудаар нүүрээ тахлан, нөгөө “муухай” аргаа хэрэглэж, эрх мэдлээ ашиглав уу.
М.Санчир
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хамаатнуудаасаа байхаа :)
Ногоон уут тараах ямарч хэрэг байхгүй. Оронд нь цэцэрлэг, сургууль барь. Гэр хорооллынхон нь ногоон уутыг өөр зориулалтаар ашиглаж байна. Орон сууцад арай томдоод, тэгээд ч орон сууцныхан ямар нэг гялгар уут олоод хогоо хийчихнэ. Задгай хог хаяхгүй гэсэн зорилготой бол түүн шиг худлаа юм байхгүй, тэр ногоон ууттай хогийг чинь нохой, хогчин хоёр задалж хаяаад замаар нэг тарааж байна. Үнэхээр хогноос салья гэж бодож байгаа бол ууттай хогийг тэр зарлагдаж буй мөнгөөрөө худалдаж аваачээ. Ялангуяа цэвэр гялгар уут бүхий хогийг арай илүү үнээр авна гэвэл Монголын гуу жалга, талаар дүүрэн тархсан гялгар уутанцруудыг хамаад ирэх болно шүү.
Харин тиймээ. Цэцэрлэг бариачээ. Хүүхэд харах хүн олдохгүй хэцүү бнааа.
teneg zunsun ubgun
gar deerees hudaldaa naimaa hiihiig zogsoonch geh shig uur shigee zunug yum sanaachlaad
teneg sda yum aa, huuhed shig asshilahiin.
Uutaa taraahiig demjij baina.
Bat uulee naad yavuurgui ajlaa zogsoo!!!
Зөнөчихсөн хулгиан өвөө тэнэгтэхээс цааш явахгүй шүү дээ. Худлаа ард түмний нэрийг барьж луйвар л хийж байгаа.
Манайх Сансарт байдаг юмаа, тэр хавьд туннель дээр, хагас сайны үдээс өмнө л лав санал авч байна гээд хэдэн охидууд зогсож байна лээ.
5 тэрбум төгрөгөөр хогны уут тараана гэдэг бол үнэхээр татвар төлөгчдийн мөнгийг халааслах мэргэн ухаан. Мөн ийм санал асуулга хэзээ, хаана явагдаад байгаа юм бэ..Юун дүн бэ.. юун оюутнууд вэ..Хорооны ажилтнууд яагаад энэ ажилд оролцодгүй юм бэ..
Yuliig hoon zailuulya!
uuer hiih ajil baihgui yum baihdaa zailuul gej
Би ЧД-ийн 6-р хороонд манай байр ганц орцтой 30 айл манай байраар лав судалгаа яваагүй.
Манайх Хан-Уул дүүрэг 15-р хорооны Рапид хороололд байдаг тэнд нарлаж суугаа өвгөд,хөгшид бүгдл энэ утыг тараахаа болиосоо гэж байналээ.Мөн дэлгүүрээс авсан уутаа яая гэж байхад Бат-Үүлийн ногоон уутаар яах юм.Хогон дээр хог болохын нэмэр энэний оронд хэдэн сайхан цэцэрлэг барьж хүмүүсээ амгалан тайван нарлаж суух тиймл сайхан газрыг хүсэж байна.Бат-Үүлч бүр зөнөг залгаж АН-хандаа эрхлээд ааш гаргаад байгаа юмуудаа Хэ Хэ...
Бат Үүл баатар минь ийм дэмий юм хийж байх ч гэж дээ. Санаа нь зөв боловч ажил хэрэг нь даанч тусгүй. Эндээс чинь засгийн хөрөнгийг нам нийлж хувааж идэх гэсэн хэрэг л үнэртээд байгаа шүү дээ. Яаж ч бодсон. Тэгээд санал асуулга маягийн юм хийнэ гээд. Ийм балай юм хийхээ болил доо. Одоо хүмүүс юунд ч итгэхээ больсон. Өөрийн чинь нэр хүндэд л муу шүү дээ. Хоёрт гэвэл, та нар монголчуудын хэр хэмжээнээс ахадсан юм л яриад хийх гэж оролдоод байх юм. Өрнийн ертөнц, хөгжингүй орнууд хэдэн зуун жил явж туулсан, мах цусаараа амссан зүйлийг та нар 20 гаруйхан жилд хийх гэж өвчигнөөд байх юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө хийж, адууныхаа хэрээр исгэрнэ шүү.
Batuul shig sain hunii umnuus chi yu gej hel bainaa,helsen ugee sain bod,ene hunii achaar bid udii zeregtee eh orontoigoo baina,ene hun baigaagui bol ulaan baatart heden deer uyiin balgas baih baisan yum,duugai oros uruugaa tonil ,orosin butach huuhed,komunist orsin shaar
Huue Batuuliig sain gej ireed l magtaj gene he he. Sainbaigaad yahiin herevee ajilaa hiij medehgui bol. Zail tsashaa.
Хэдийгээр би энэ хогны уут тараахыг дэмжихгүй байгаа ч ямар нэгэн юм туршаад байгаад бага зэрэг эерэг үнэлгээ өгөөд байгаа. Шхэрээх болохгүй бол болиход амархан. Гэхдээ энэ аваа баайгаа арга хэмжээнүүд нь нэг л дутуу санагдаад байгаа юм даа.
хУДЛАА САНАЛ АСУУЛГААР ЮУ ХИЙХЭВ ДЭЭ. БАС ДЭЭРЭЭС НЬ ОЮУТНУУДАД МӨНГШӨ ӨГСӨН Л БАЙУЖ ТААРАА. ХЭРЭГГҮЙ, ХЭРЭГГҮЙ, ХЭРЭГГҮЙ.ИЙМ ОЛОН ХЭРЭГГҮЙ БАЙХАД ЗААВАЛ УУТ ӨГӨХ ГЭЭД БАЙХ ЮМ. ҮНЭХЭЭР ХАР ТӨРЖ БАЙНА.
Ийм олон хүн эсэргүүцээд бичээд байхад ойлгохгүй байна гэхэд итгэмээргүй. Санаатай мөнгө угаах ажил.
Санал асуулт хийсэн дүр эсгэн бас л нэмж идэх арга
Bidnii mongolchuud hogiin uutnii orond hogjmoor hiimeer soeljmoor ajil ochnoon bna.hogjiltoi ornii hogiin uutiig ni duuraihaar oor bodoj setgeh ym alguu malnuudaa..unadag duguin zam huuhdiin tsetserleg hymd oron suuts geedl hovorch bna daa .ard irged bidnees asuu hiih zuiliig chini zaagaad ogie.ene setgegdlvvdiig har..irgediin hurliin tergvvlegchid gej idej uuhaa bodson bertegchingvvd.bolioroo ta nar.a.t.g ajilaa hiildee.hori shalga.
ATG.ene vvl bolon tvvnii toiron hureelegchdiig shalganuu.arai bish bna shvvv.ochnoon unetei uutiig shahaad bn.hog hiihed nen tohiromjgui.ene sanal asuulga hudal.
Маш мэргэн бизнес санаа.
Сайн байцгаана уу? Бат-Үүл миньдээ, Бат-үүл минь хүгийн уутаар санал авна ч гэх шиг, тэгээд түүнийгээ оюутнууд дайчилж явуулна ч гэх шиг. нэгэнт л ажил хийх гэж байгаа юм бол чи өөрөө хөдөлмөрлөөч. Чиний санаа онооноос гарсан "уутны санал авалтыг" оюутнууд хийж байх ямар хэрэгтэй юм бэ, санаа оноо гаргаснаараа чи өөрөө энэ ажил хэгээ хөөцөлдөөч. Тэгээд ч яасан цаг нартай оюутнууд вэ тэд чинь. Чиний цаг нарыг чамд үлдээгээд өөрсдийнхөө үнэт цагийг ямар ч хэрэггүй, ухаангүй зүйлд зарлагадаад гарлагадаад явж байдаг. Бат-Үүл минь, хийж яваа хэрэг ажил бүхэн чинь хөгийн шогийн утгагүй усан тэнэг өгөөжөөсөө илүүтэй зарлага, гарлага, хүний уур бухимдал барсан цагийн гарз, ямар ч явуургүй, амьдрал, аж төрөлт, амьдран суултад наалдацгүй мулгуу, муйхар, мунхаг зүйлс л байгаад байх. Ингэхэд чи ер нь амьдрал гээчийг огт ор тас мэддэггүй, түүнээс харь хөндий атлаа бүхнийг худалдаж аваад голоо зогоогоод явагсдын л нэг.
хогийн, ажил хэргээ
Үүл баатар утаанд нүдээ хорсгосоор байгаад улам ч онигор болоо юу даа.Удахгүй зураасан нүдтэй болж юм харахгүй болтлоо жониичиж магадгүй шүү.
batuulee sanal asuulga yavuulah yamarch shaardlaga baihgui zarim umiig shuud hucheer hii oor asuudal baihgui tegj baij l uher mongolhuud bid surna hogjino
Хогийн уут тараана гэж мөнгө идээд, дараа нь тараах эсэхэд санал хураана гэж мөнгө иднэ. Дараа нь бүүр ихийг тараа гэсэн дүн гарлаа гээд дахиад идэж өгнө. Мөнгө идэх тал дээр бол хэнийг ч дагуулахгүй зальт өвгөн шүү.
Hogiin utaand terbumaar mungu zarj baidag yu gesen yg ve! Batyylee idej uuj hanasan bol chi zailaach. Naad munguur chin yadaj neg yildvar bardag yum baigaa biz dee. 24 jil hudlaa chalchlaa. batyyl chinii medleg chadvar gej yu bainaa... zaigaa tavij uguud zail... mangar buural uvgun min.24 jil chamaig harsaar baigaad oi gutaj baina.
uuliin naizadaa ogson biznes yum bishuu ulsaa hotoo bodson bol hognii mashin avah baisan yumaaaaaa? ?
manaihaar lav yavsanguiu
АН-н өвөө нар монлчуудаар тоглож дууслаа. Одоо ч бүгдээрээ зөнөг тэнэг залгаж дуусжээ Тэгээд мулгуутаад зүтгээд хүмүүсийн дургүйг хүргэж бухимдал үүсгээд ямар хэрэг байнаа. Зайлаач шунал чинь ихдээд болохоо байжээ.