Улс төр хэт улайрч хэм хэмжээ савнаасаа хальжээ. Эрүүл өрсөлдөөн үгүй болж өшөө хорсол, занал зүхлээр солигджээ. Түмний татварын мөнгөөр төрийн сайд хийж байгаа хүнд хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л юм. Гэтэл тэр бүхэн нь бүүр дэндэж өшөө хорсол, үзэн ядалт болоод явчихлаа.
МАН уг нь төр барьж үзсэн тохитой бол тохитой хүлээцтэй бол хүлээцтэй байж болохоор томоохон улс төрийн хүчин мөн. Ялагдсанаасаа хойш сав л хийвэл увайгүй авир, муухай үйлдэл хийгээд байх юм. МАН олон жил төр барьж үзсэн хор нь гарсан улс төрийн хүчин баймаар юмаа.
Сонгуульд ялагдсан шар хор өс хонзондоо болоод юу ч хийхээс буцахгүй улангассан үйллдлүүдийг МАН-ын удирдлагууд бүхэлдээ биш, МАН дотроос хэсэг бүлэг нь өдөөгөөд байх юм. МАН-д Ерөнхий сайд гэдэг “хараалын ажил” -ыг хийж адлуулж явсан лидерүүд бий.
М.Энхболд, Сү. Батболд гээд гүтгэх, гүтгүүлэхийг үзсэн дээр нь хүлээцтэй ханддаг томчууд бий. Тэд Ардчиллын үед Ерөнхий сайд байх зовлонг мэдэх ёстой. Монголын ардчиллын гол ололт бол Кремлийн томилолтоор төр барьдаг байснаа больж ард түмний сонголтоор төрөө сонгодог болсон юм.
Тэгэхээр энэ төр бол дуртай ч, дургүй ч олонхийн сонгож байгуулсан төр. Хэн нэгэн зальтай амбицтай, хордсон шаралхсан нь дуртай үедээ монгол төрийг доромжилж, бусниулж, алж талдаг тэр үе өнгөрсөөн. Аль ч сонгуульд ямар ч нам ялж төр барьж болно.
Хэний ч аавын хүү сайд, Ерөнхий сайд хэмээх албан тушаал дээр очиж болно. Ямар ч аавын хүү, ээжийн охин сайд хэмээх албыг хашиж болноо доо. Түүний ажлыг нь шүүмжилж зааж зурж өгч болдог болохоос сав л хийвэл огцруулна, цааш нь харуулна гэж айлгаад байвал энэ улс оронд Ерөнхий сайд намын дарга болох хүн олдохоо болино байлгүй.
Ардчилсан нам үнэхээр муу ажилбал дөрөвхөн жилийн дараа, одоо бол хоёрхон жилийн дараа буцаагаад л МАН авчихна. Тэгэхээр асуудалд шоудалгүй, муу ёрлолгүй, хүлээцтэй бодитой хандаж сурах нь чухал. Төр барих эрхийг авна, өгнө гэдэг бол цаг хугацаа тэвчээрийн асуудал болоод байна.
МАН, АН хоёр бие биентэйгээ эргэж уулзахгүй юм шиг, хамтарч төр барьж яваагүй юм шиг авир гаргаж байна. Нэгэнт л ард түмний сонголтоор төр барих эрхээ алдчихсан юм чинь дөрвөн жил тэвчээртэй хүлээх л хэрэгтэй. Ардчилсан нам 2000-2004, 2008-20012 онд ялагдаж төр барих эрхээ хасуулж явсан.
Ганц дайчин Гүндалай, “Өдрийн сонин” хоёроос бусад нь дуу гардаггүй, улстөрчид нь юун эрх баригчидтай ноцолдох, амиа бодож Америкт сурч, зарим нь “Белазын курст” явж байв даа. МАН ямар ажил хийнэ гэнэ түүнийг нь элдэв хорио цээргүй хийлгэж л байсан.
Улс төр нэгэнт сонгосон бол дуугүй дөрвөн жил дөмбийдөг хуультай. Гэтэл хордсон шаралхсан МАН, бие даагчид албан тушаалд очиж чадаагүй Ардчилсан намын нөхдүүд засгийн бүх ажлыг дөнгөлж байна. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын шинэчлэлийн ажил хөдөө, хотгүй нүдэнд харагдаж гарт баригдахаар бүтээн байгуулалт хангалттай хийсэн.
Европын олон оронд шинэчлэлийн ажил нь эрчимтэй явагдаж байгаа Засгийн газрын тэргүүнийг цааш харуулж байсан аймшигт түүх байдаг. Үүнийг улс төр судлаачид “шинэчлэлийн шийтгэл амслаа” гэдэг. Алтанхуягийн Засгийн газар хуулийн, бүтээн байгуулалтын, боловсролын, боловсон хүчний зэрэг олон шинэтгэл хийсэн.
Одоо шийтгэлээ амсах нь энэ үү. Алдаа бий. Гэхдээ “шийтгэл”, ”гэсгээл” хүлээх хэмжээнд хүрээгүй яваа. Ардчилсан намын Засгийн газрыг эдийн засгийн хүндрэлтэй үед шинэчлэл хийж байгаагийнх нь төлөө алхам бүрд нь нүх ухаж шийтгээд ажлыг нь явуулахгүй хоёр жилийн нүүр үзлээ.
Сүүлдээ Алтанхуяг гэдэг хувь хүнийг гэр бүл, охид хүүхдийг нь барьцаалаад ч байх шиг. Ардчилсан намыг төр барь гэж Монголын иргэд сонгосон юм. Гэтэл Ардчилсан намын гишүүдийг, төрийн сайд нартай нь хамт хамт өдөр бүр шороотой хольж, харааж зүхэж байвал МАН мандана.
АН-ыг муулж байвал ирэх сонгуульд МАН ялна гэж ямар зурхайч нь хэлсэн юм бол доо. Харин эсрэгээрээ байж магадгүй. Хууль зүйн сайд Тэмүүжингийн хууль зүйн иж бүрэн шинэтгэл явуулж байгааг эсэргүүцэж болно. Харин түүнийг гадаадын тагнуул, үр хүүхдээ худалдагч гэж хувь хүний нэр төрд нь халдаж болохгүй ээ.
Бас хуулийн салбарын шинэтгэлийг зориудаар гацааж бүр болохгүй. Төрийн сайдуудыг шүүмжилж болно. Харин дээлийг нь нөмөргөн тууж байгаагаар жүжиг тавих нь нүгэл. Хэлмэгдэх зовлон үзсэн ахмадууд МАН-ынхныг төрийн сайдуудаа давхар дээл өмсгөж, нүмгэлээд тууж тайзан дээр гарч ирсэнд үнэхээр дургүй байна билээ.
Төрийн сайдуудаа дээлийг нь нөмрүүлж бүсийг нь тайлаад нөмгөн тууж яваад буудчихдаг 1922-1940 оныг санагдуулж байна гэж сэжиглэж хүмүүс олон байв. Тэгээд Төрийн сайдуудаа дээлийг нь нөмөргөж тайзан дээрээс туух нь бас нүгэл гэж бичээд өгөөрэй гэж хүссэн юм.
МАН-д юу болох, юу болохгүйг мэддэг төрийн сайдаас дээш том алба хашиж явсан хүмүүс олон бий. Тэд ядахдаа төрийн сайд байсан хүнийг дээлийг нь давхарлаж нөмрүүлж туугаад явах нь нүгэл наад жүжгээ зогсоо гэж хэлж болноо доо.
МАН-ын томоохон улстөрчид сонин, зурагтаар ”Энэ Алтанхуягийн Засгийн газар шинэтгэл хийхгүй байна” гэж нэг их мэргэн хүн болж ярих юм. Намынх нь гишүүдээс өөр сонгогчид МАН-ынхныг гэнэт засраад эргэж гарч ирээд улс орноо хөгжүүлчихнэ гэж сонгогчид үнэмших үү.
МАН-ынхан улс орны эдийн засаг унаж байна, ард түмэн ядуурч байна гэсэн үг сонсохоороо царай нь гэрэлтээд явчих юм. Улс орон уруудаж доройтвол ураа хашхирах шинжтэй. МАН хүний мууд дуртай, хүн шиг гоншигнож байхаар айлын том ах шиг, эцэг хүн шиг хааяа нэг чангахан алгадчихаад явах нь иргэдэд, сонгогчдод таалагдах байх.
МАН гэдэг туршлагатай, түүхтэй, залгамж үетэй том улс төрийн хүчний хийдэг ажил ”дээл нөмөргөх, сайд огцроох” ший жүжгээс өөр баймаар санагдана. Том сөрөг хүчин муу эрх баригчдаас илүү бүтээлч байдаг. Шинэчлэж бүтээж байгаа Засгийн газрын ажилд дэм өгч, түлхэж унагадаг биш түшиж явах цаг .
Хуулийн иж бүрэн шинэтгэл хийх гэсэн Засгийн газрын тэргүүний амь насанд халдаж байсан Европ зүгийн “шинэчлэлийн шийтгэл”, ”шинэчлэлийн цааз” талын Монголд минь битгий орж ирээсэй.
Нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн
Сэтгэгдэл0
Баабар мэтийн Оюутолгойн хөлсний улаан хамгаалагчид янз бүрийн юм бичиж хоолоо олж иддэг цаг дуусах дөхөж байна даа.
Baabar bol mongol ulsin baatar er hun tuunii Zorigiin hushuug nuraaj Baabarin hushuug bosgoh yostoi yumaa.
pooh oyutolgoi tegeed holsnii bicheechtei yumuu !? MANgaraa ! MAN bol uls oron doroitoj tor zasag ogtsorch buteen baiguulaltiin ajil zogsongi baidald oroh tusam bayrlaj bgaa n tednii hiih estoi ajil gd oilgochihod bolnoo . Harin AN -iinhan oorsdoo uneheer archaagui bnoo teden dotor Battulga Batzandan metiin neeg ih hiij giiguuleed baisan ymgui mortloo huviin ner tor ashig honjoo olohiin tuld zovhon AN-iig buu hel torson ahiigaach alahaas butsahgui ulsaa samrahaas siihgui yumnuud AN-d baisaarl bn . Ugn Altanhuyag uneheer hiij buteeh gej hicheej bgaa hiijch bgaa hun ym shuudee ! Tor zasag togtvorgui baihn zovhon MANaas bolood bgaa bish ys yman deer AN-iin urvagch hooson populistuud alban tushaaliin toloo ahiigaa alahaas butsahgui Batzandan metiin novshnuudaas boldog shuudee
Энэ Коrea гэж бичсэн нохор Монголоос гараад олон жил болсон юм уу бодит байдлыг мэдэхгуй байна. 1/. Баабар бол ОТ-н холсний бичээч болоод удаж байна. Авилгачин, Архичин,авгайчин Баяраас ОТ-гоос авсан хэдэн халтараас нь эхлээд архи ууж байгаад авсан, дараа нь сар бур ОТ-гоос хэдэн $ авахаар гэрээ хийсэн, тэгээд л магтан дуулж байхаар тохирсон гэдэг.Баяр ирэх болгондоо хамтран архидаж баталгаажуулдаг болоод удаж байна аа хоо! Уунийг нь ч бух монголчууд мэддэг болсон. Бэлтрэг З.Энхболд: Баабар монгоний холсний бичээч болсон хун гэж хэлсэн нь яг унэн. ОТ цааш даварч Монголын бух хэвлэлд монго огч амыг нь таглах гэрээ хийдэг болсон. Монголчуудыг 100 гаруй жил тэжээх асар их баялагийг Баяр тэр $-ын авилгаар Канадууддад огоод, одоо тэндээ 20 гаруй настай охинтой самуурч хэвтэж байгаа. АН энэ маш муу гэрээг оорчилно гэж гарч ирчихээд одоо Баабар мэтийн шантажаар яахаа мэдэхгуй бултгэнэж байна. Энд хэдхэн эх орончид харин тууштай байгаа. Ууний тоонд чиний зухээд байгаа наад 2 хун чинь байдаг юм! 2/. Баттулга, Батзандан 2-ыг чи огт буруу дугнэж байна. Ийм эруул саруул ухаантай хумуусийнхээ угэнд ордоггуйгээс АН ялагдаж байсан, одоо дахин давтагдаж магадгуй байна.
Ta neg Said bolood setgelee hangadaa!
АН яаж ч бодсон коммунист МАНаас дээр л дэ. гэхдээ мэдээж хээл хахуульд дуртай л да.
Тэгээд буруу бодлого явуулаад мөнгөний ханшаа тавьж туугаад,эдийн засгаа унагаад, хүмүүсийн амьдралыг илэрхий муутгаад байхад тэвчээртэй хүлээгээд л байх болж бнуу? Та өөрөө л тэгж хүлээ. Ард түмэн тэвчихээ болиод бн.
энэ хятад хав хуцалтаа эхэллээ. дашрэнцэн чи бага чалч. шударга ёсыг чам шиг сармис заадаг нь .биш
яг цагаа тулах дээрээ, 2-лаа адилхан шуналын туламууд. энд нээг их АН-ыг хамгаалаад МАН-ыг муулаад байх шаардлаггүй, тэгэж талцаад л манайхан 25 жил тэнэгтэцгээлээ. гэр бүлийн хүмүүс ашгаа бодоод аль аль талдаа тал засаад л гүйцгээгээд байна- АН-ын Одонтуяагийн нөхөр нь МАН, Сумьяабазар МАН, Асашёору Дагваа АН, Мон-Ураны босс гэх Наранхүү АН, дүү нь улаан МАН, С.Баяр МАХН байхад экс эхнэр нь АН-д байж л байсан. ийм л намууд ш тээ, хэнийг нь гэх вэ?
АН,МАН 2 идэх шунах нь адилхан 2 хар хэрээ.Гэхдээ МАН арай АН шиг ард олныг туйлдуулж,улсыг 2 хон жилд ийм их өрөнд унагаж байгаагүй.
Sorog hychin gedeg helj yarij ,duu hooloigoo gargaj baih yustoi baihaa.Negent songogdson tord duugaraad yahav duugai dombiigood yavii gevel sorog hychnii hereggyi biz dee.Sorog hychnii yyreg,haryutslaga gej bn.shiidveriig erh barij baigaa nam gargah bolohoos bish sorog hychin gargahgyi.Tiimees sorog hychnee dairch darmtlahaa bolimoor yum.Erh barigchid zahialgaar yum bichyylj baihiin orond oorsondoo dygnelt hiimeer bnaa.
ene setgegdel bichsen iljigvvdiigee,,enenees uur todorxoi oilgomjtoi yaj bichix vedee,,,man d negl ym xelmeer bxiinn ,,,naad MAN aa tatan buulgaad xuuchin nuxudvvdn bvgd zailaad shineer chadvartai zaluuustai shine nam garch irex xeregtei ,,busdaar yvaxgvieee,,,ymarch chadvar medremjgvi ymnuudl bxiin
Chi harin iljig yum bish uu. Mongol ulsiin soeliin gaviyat zutgelten gej yaj bichij chadaj bna aa ene Dashrentsen gegch doldoi , neg nam dagaj daldagnaj baidag hunees shudarga es hanhlah uu . Bichsen zuilsiig n olon l unshij baisan , ene bol huuramch amitan .
setgel medrelyn uvchtei Temuujingiin zahialgaar BICHUULSEN baina .
төр муу байх нь их муу харин муу төрийг удаан байлгах нь түүнээс ч муу гэдгийг монголчууд ойлгох цаг болоогүй юм болов уу? АН-ынхан төртэйгөө нийлж хэдэн жижиг үйлдвэрийн оронцогоо хаалгыг нь бариулахаар шийдэж ажлын байрны түрээсийг АН-ын олигархуудын даалгавараар огцом нэмж жижиг үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, үйлчилгээ эрхлэгчдийн хаалгыг бариулж эхлэв. эдийн засгийн хямрал улам гүнзгийрэх замдаа орлоо . жижиг үйлдвэр эрхлэгч, худалдаа эрхлэгч, үйлчилгээ эрхлэгчид түрээсийн нэмэгдлийг ард түмэнд тохож байгаа ч нойр хоол муутай зүтгэсэн ч түрээслэгчдийг баяжуулахаас цаашгүй болж үйлдвэр худалдаа, үйлчилгээгээ хаахаас аргагүйд хүрч байна. шинэчлэлийн нэртэй засгийн газарт ганц нэг зөв сэтгэлтэй нөхөр байгаа бол түрээслэгчдийн шуналыг хязгаарлахгүй бол энэ шуналын хямралыг монголчууд давж чадахгүй хэмжээнд хүрлээ шүү. энэ муу төрөнцөр, засганцар үүнийг яаралтай хийхгүй бол бушуухан их хурлыг тарааж засгийн газрыг огцоруулахгүй бол монгол удирдлагын муугаар сөнөөгдөж мөхөх цаг нь болждээ.