sonin.mn

1990 он эхлэнгүүт өмч хувьчлал хэмээн баруун зүүнгүй бархиралдсан. Нэн ялангуяа урсан орж ирсэн гадаадынхан хамгийн их орлилдон, төр хамгийн муу менежер төрд улсын баялаг байхаараа балардаг гэх аясын юм ярьцгааж эхэлсэн. Ийнхүү манай мянга мянган аж ахуйн нэгж ХАА, САА, Нэгдэлүүд ар араасаа дампуурсан.

Үүний төлөө хэн ч хэзээ ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл хувьчлал нь барууны заль мэх улс эх орныг хувааж авах арга гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тэрхүү заль мэхний нэг нь менежментийн баг - менежментийн хувьчлал гэдэг тоглоом юм. Энэ нь барууны дээрмийн бас нэг том хувилбар юм.

Социалист Румын улсын байгуулж өгсөн монголдоо төдийгүй дэлхийд хосгүй циркийн байгууламжийг менежментийн хувьчлал нэрээр их аварга хэмээх Дагвадорж - атаман авсан. Үүний төлөө нэг ч төгрөг төлөөгүй гэж О.Магнай нэг биш удаа мэдэгдсэн.

Гэтэл Асошёру Дагвадорж хэлэхдээ, би менежентийн хувьчлалаар авсан. Одоо миний хувийн өмч, би эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж явахад О.Магнай эх орноо галдан шатааж байсан гэх аясын улс төржүүлсэн мэдэгдэл хийсэн.

Энэ нөхрийн бардам мэдэгдэлийн үеэр америкийн хэвлэлүүдэд түүнийг дэмжсэн захиалгат өгүүллүүд гарч менежментийн хувьчлал гэгч барууны заль мэх луйвар дээрэм болохоос гадна АНУ-ын сүүдрийн тагнуулын газар хэмээн нэрлэгдээд байгаа байгууллагуудын халхавчин дор байдаг нэгэн сангийн 125 сая доллараар ивээгдэж байсан тухай, Оюутолгой болон бусад ашигт малтмалтай холбоотой асуудалд нэр нь гардаг Пессон гэгч этгээд ил тод болов.

АНУ-ын тэр их мөнгө монголд орж ирвэл юу болох вэ? Циркийн хувьчлалын цаана дэлхийн санхүү- луйвар- булхай-дээрмийн их аваргууд оршдог юм байна. Амеркийн нууц сангийн 40 жилийн дуулиант арга хэмжээнд ах дүү хоёр бөх оролцож ноёны бөх Сумъяабазар ямар ноёны бөх болох нь тодров.

Бөхчүүл гэдэг мөн олон улсын луйвар дээрэм булхайнд оролцогч барууны тархи угаалтын нэгэн хэрэгсэл болох нь тодорч байна. Монголчуудын сэтгэл зүй дээр тоглож буй барууны тархи угаалтуудын хэлбэрийг өгүүлбэл олон улсын янз бүрийн нэр томъёо ашигласан гоё рекламаас авахуулаад үндэсний хэмээгдэх хурдан морины уралдаан - бөхийн барилдаан - бөхчүүл - лам бөө -төр - засаг - шарын харын бүх Шашнууд - баяр наадам овоо тахих - цагаан cap - хэт хутга -хөөрөг дайлан - морин хуур - монгол дээл хувцас, торго дурдан - жендэр тендэр - сонгодог урлаг - эм эмчилгээ - сургууль соёл боловсрол нэрийн дор баpуyны бүх заль мэх далд колончлолын арга ажиллагаа явагдаж байна.

Энэ бүхнээс үндэсний xэмээх бүхэн бүр их сэжиг төрүүлж байна. Цирк дээр үндэсний хөрөнгө оруулалтын банк гэж бичээстэй байх жишээтэй. Үндэсний гэдгийн код нь Англи Америкийн гэж уншигдаж байна.

 

Эх сурвалж: "Хөх Толбо" сонин