sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ.



Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, ноён Джоомарт Кайпович Оторбаев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.