sonin.mn

Буриад зон олны “Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор 20 дахь жилдээ Хэнтий аймгийн Дадал суманд долдугаар сарын 18-20-ны хооронд зохион байгуулах болжээ.

Наадмын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаны хүмүүс оролцох аж. Урлаг, спортын 14 төрлөөр шилдгүүдийг шалгууруулах уг наадмыг үзэж сонирхохоор ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, ОХУ-ын Буриад зэрэг 40 гаруй орноос жуулчид ирэх аж.

Түүнчлэн Улаанбаатар хотоос тус наадамд оролцох хүсэлтэй иргэд 91396688 дугаарт холбогдож, унаа болон зочид буудлаа захиалах боломжтой юм. Дараа жилийн“Алтаргана” наадмыг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо зохион байгуулах аж.

Б.Гаваа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг