sonin.mn

100 ном. 100 ухаарал. Хүмүүнлэг, танин мэдэхүй, уран зохиол гэсэн хүний нийгмийн чухал сэдвүүд. Ном унш гэхдээ уншаад ойлгоо ч гэсэн дээ бичсэн ном. Уншчихсан уу гэхээр уншчихсан гэж хариулдаг. Гэтэл ойлгосон уу за тэгээд юуны тухай ном байна ярьдаа гэхээр таг дуугүй болчихдог. Тиймээс 100 ухаарал бол 100 удаа ухаарч ойлгоорой гэсэн ном.

Мэдээж энэ номыг бичихэд амар байсангүй. 100 ширхэг номуудыг товчлон танилцуулж цаад мэссэжийг гаргаж тавих амаргүй. Гэхдээ би өөрөө энэ номуудын ихэнхийг хэдийний уншчихсан байсан тул хурдан бичсэн. Нөгөөтэйгүүр би бол сонирхогч биш мэргэжлийн хүн тул хүмүүнлэгийн тухай мэргэжлийн мэдлэгтэй бас танин мэдэхүйн сэдвээр өөрөө би олон жил ажилласан. Уран зохиолын ихэнх номуудыг би бас уншчихсан. Өөрөө би ном гэхээр ухас хийдэг мөнгө гэхээр хойш суудаг хүн.

“Би хэн бэ” нэртэй Герман хэлнээс орчуулсан философийн ном бол хүн төрөлхтөний мэдлэгийн ном. Хаа ч хүчинтэй философи бол бас хаа ч хүчинтэй мэдлэг. Ази тивд философи гэхээсээ илүү мухар сүсгийн догманууд л олон бий. Харин Платон Аристотелоос авахуулаад Кант Хэгэл гэх мэт философичидийн номууд бол жинхэнэ философийн номууд. Гэтэл тэдний хэмжээнд философийн номууд бичсэн Ази тивийн хүмүүс алга. Одооноос л Ази тивийнхэн Европт философи суралцаж дэлгэрч байна.

Философийг сурч л мэдэж авна. Тиймээс өрнийн эсвэл дорнын гэсэн ялгаа байх ёсгүй. Өрнө дорноос сурсан дорно өрнөөс л сурч ирсэн. Дэлхий хавтгай биш бөөрөнхий. Тиймээс баруун зүүн гэх нь тэнгэрийн зүг болохоос биш газар зүйн ойлголт биш. Хэрвээ газарзүйн ойлголт гэвэл яг хаана дорно эхэлдэг вэ яг хаагуур өрнө эцэслэдэг вэ.

Бөө ярьсан мухар сүсэгтсэн Монгол оронд “100 ухаарал” бол хэрэгтэй ном. Энэ ном цагаа олсон ном. “Би хэн бэ” гэсэн ном ч гэсэн яг цагаа олж орчуулагдсан ном. Германы философчийн “Би хэн бэ” ном олон оронд орчуулагдсан тул Монгол оронд ч бас орчуулагдаж Монгол хүн хэн гэдгээ мэдэхэд тустай.

Өнөөдөр бид монголчууд энэ нийгмээ харж үнэлж дүгнэх хэрэгтэй. Бидний амьдралд үүсчихээд байгаа соёлгүй нөхцөл байдлаа засаж залруулах. Цаашлаад зан заншил уламлалт ёс өвөг дээдэс бурхан шашин гэсэн мухардуулсан хойш нь чангаасан бидний маргаашийн амьдралд ямар ч ач холбогдолгүй хачин дасчихсан хоцрогдолуудаасаа салах хэрэгтэй. Үхсэнүүд үхэх л хэрэгтэй.

Та бүгд зурагтаар үзсэн байх? Нэг бөө залуу нэг охиныг үзэгчидийн дундаас гаргаж ирээд хэдийний нас барчихсан эмээтэй нь уулзуулна гэдэг. Бөө гэж боловсролгүй хүн эмгэн хүний дуу гаргаад л эмээтэй нь уулзуулах мэт л жүжиглэдэг. Сайн жүжигчин. Эмээ хаана байгаа вэ гэж охин асуусан чинь тэнгэрт байгаа гэж хэлдэг. Тэгвэл тэр эмгэн чинь үргэлж мэссэж ирэхийг хүлээгээд л тэнгэр дээр сууж байдаг хэрэг үү. Яагаад эмээг газар доор булчихсан эсвэл шатаачихсан гээд хэлчихгүй байна вэ. Очоод цэцэг тавих булшгүй болохоор булзааруулсан хэрэг үү.

Тэнгэрт чинь хав харанхуй хүйтэн цэвдэг биш билүү. Ердөө л 6 эсвэл 7 мянган метр дээш онгоцоор нисэж явахад хасах 40 градус хүйтэн гэж зарладаг биш билүү. Тэнгэрт хэн ч ямар ч эмгэн байтугай “тэнгэрийн дагинийг” хараагүй биздээ. Тэнд чинь тэнгэрийн дагина байтугай тэнгэрийн эзэн ч хөлдөж үхнэ биздээ. Хөргөгчний хөлдөөгч чинь хасах 40 градус биш билүү.

Интернационал гэдэг олон улс үндэстэнүүд хамтарсан гэсэн ойлголт бий. Энэ “100 ухаарал” ном интернационал ном тул ямар ч үндэстэнийг орхихыг хүсээгүй. Дэлхийд алдартай ном бичсэн хүмүүстэй ард түмэн л бол тэр хүмүүсийнх нь номуудыг танилцуулахыг энэ “100 ухаарал” ном хичээсэн. Мэдээж эхний 100 ном тул яаж бүгдийг нэг мөсөн багтааж амжих билээ.

Нэгэнт л энэ дэлхий дээр амьдрах бидэнд ялгараад байх онцгой зүйлгүй яагаад гэвэл бид хэн хэнээсээ суралцаж ирцгээсэн. Монгол хэл гэхэд л 7 оос 8 хэлний холимог хэл. Цэвэр Монгол хэл гэж хаа ч байхгүй.

Дэлхийн ард түмэн бид хамтарсан аж амьдралтай. Ялгагдах зүйл нэг их үгүй. Монгол хүн гадаадад боловсрол эзэмшдэг гадаад хүн Монгол оронд суралцдаг. Мэдлэг боловсролд ямар ч ялгаа байхгүй. Үүнтэй адил хайр дурлал, гэр бүл, нийгэм гээд ойлголтуудад бас л ялгаа үгүй.

Германы эсвэл Америкийн цаашлаад Хятадын эсвэл Японы гэр бүлүүд Монгол гэр бүлээс ялгаагүй. Ээж аав эмээ өвөө эр нөхөр эхнэр авгай гээд л юун их ялгарах вэ дээ. Хүүхэд шуухад ач гуч гээд л бас л адилхан. Герман нөхөртэй эсвэл Америк нөхөртэй олон Монгол бүсгүйчүүд бий. Япон авгайтай олон Монгол эрчүүд бий. Орос Монгол эсвэл Хятад Монгол хэзээнээсээ л гэр бүл болж ирсэн түүхтэй.

Ялгаатай үндэстэн гээд хайр дурлал ялгаатай биш. Тэдний сэтгэлийн хөдлөл тэс ондоо биш. Тиймээс “”100 ухаарал” номонд бичигдсэн гэр бүлийн тухай эсвэл хайр дурлалын тухай сэдвүүд зөвхөн гадаадынханд биш бас бидэнд хамаатай сэдвүүд тэр номууд бид бүгдийн тухай л бичсэн.

Тиймээс ном унших бүрдээ бидний тухай миний тухай бичжээ л гэж уншвал ном ойлгосны тэмдэг. Бид энэ номуудаас өөрсдийгөө олж танина шүү дээ. Ойлгодог нь ойлгодог ойлгодггүй нь ойлгодоггүй биш харин ойлгохыг хичээж хөдөлмөрлөж чадвал ойлгоно.

Өнөөдөр Монгол оронд оюуны болон сэтгэлийн гэмтэл учруулж хохироосон хүмүүсийн асуудал гарлаа. Ялангуяа ардчилал эхлэхэд философийн асуудал ердөө ч яригдаагүй явдал бол нээлттэй нийгэм гэхээсээ илүү нээлтэй толгой тархи хамгаалалтгүй ажилласан явдлын шалтгаан байсан.

Монголд философи байгуулагдаж чадалгүй онол орж ирэлгүй харин мухар сүсэг орж иржээ. Мухар сүсэг гэдэг шинжлэх ухааны ямар ч үнэлэмжгүй хоосон цэцэрхэл.

Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулсан хүмүүс жишээлбэл яруу найрагчид, соёл урлагын шагнал цолтой хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын удирдах ажилтанууд, академийн ерөнхийлөгчид, багш профессорууд болон ректорууд, дуу дуулдаг зохиолын дуучид, бөө болон лам нар, сэтгүүлчид мөн улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг дипломгүй хүмүүс, бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолчид.

Энэ хүмүүс худлаа буруу ярьж ард түмнээ оюуны гэмтэлд учруулжээ. Энэ хүмүүс хаа нэг газраас дипломтой цол зэрэгтэй гэхдээ тэд худлаа мэдлэгтэй нимгэн боловсролтой хүмүүс. Мэдээж бүгдээрээ тийм биш гэхдээ тэдний хэн нь вэ гэдгийг би энд нэрээр нь дуудаж чадна.

Хүний биеийг гэмтээсэн хүнийг шийтгэж хорьдог тэгвэл оюуны гэмтэл учруулсан дээрх хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? Хэрхэн хашраах вэ? хэн ч хийхгүй бол энэ ажлыг би хийнэ. Тэднийг илчилж шүүмжилнэ. Философи өөрөө шүүмж шүү дээ. Яагаад мухар сүсэг төрийн хэмжээнд гаарав?

Яагаад гэвэл бидэнд хэм хэмжүүр алдагдсан. Тодорхой нэг зураасаас дээш хүчинтэй мэдлэг түүнээс доош хэцүү дээ гэсэн хүмүүсийн нэрсийг жагсааж хэм хэмжүүр тогтоох хэрэгтэй. Энэ хэм хэмжүүр бол яг л улаан шугам. Одоо яана даа гэсэн тэр хүмүүсийн тухай хэм хэмжүүр өнөөдөр хэрэгтэй болжээ.

Юу мэргэжлийн бэ юу хувийн санаа вэ. Юу баталгаатай мэдлэг вэ юу онгод орсон хоосон зүүд вэ. Юу ухамсарт бүтээл вэ юу хоосон галзуурал вэ. Бурхан шашны гүн ухаан ч гэх шиг шинжлэх ухааны үндэслэлтэй бурханы сургааль ч гэх шиг жинхэнэ хөөсөрч байна шүү дээ.

Энэ номууд мэргэжлийн хүмүүсийн номуудын танилцуулга. Энэ “100 ухаарал” нэртэй ном бол хэм хэмжүүр. Тиймээс энэ номыг эсэргүүцэх аргагүй бас энэ номноос зөрөх ч аргагүй. Хүн л буруу ойлгодог болохоос ном өөрчлөгдөхгүй тул ном буруу ойлгогдоно гэж хаа ч байхгүй. Ном бол үнэнээрээ байж л байна. Хүн номыг буруутгалаа гээд одоо түүнийг дагаад ном буруу болчих нь гэсэн зүйл ч байхгүй.

Хүн төрөлхтөнд хүчинтэй нэн их хөдөлмөрч хүмүүс нойронд сэргэг номонд мэргэн байж бичсэн номуудыг “100 ухаарал” нэртэйгээр Монголын соён гэгээрэлд зориулан бүтээсэн. Мэдлэг зөвхөн хүч чадал биш бас хэзээд зөв үнэн бас үнэтэй. Үнэтэй мэдлэгийг үнэлцгээе. Анхаарал тавьсанд баярлалаа.