ВАШИНГТОН. /InternationalPolicyDigest/. Энэ оны тавдугаар сарын 23-нд Умард Солонгос болон АНУ-ын албаны хүмүүст нийслэл хотдоо уулзах боломжийг Монгол Улс олгосон.
Умард Солонгосын цөмийн хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн АНУ-ын Төрийн департаментын албаны хоёр хүнтэй 2009 оноос хойш бүрэн зогсонги байдалтай буй зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлыг хэлэлцэхээр уулзсан байж магадгүй.
Дайсагнагчидтай нь Пхеньяны таагүй харилцааг хэвийн болгож, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нь Зөвлөлтийн үеийн энэ холбоотондоо туслах гэж Улаанбаатар чармайсаар байна. Энэ маягаар, Пхеньяны зан байдлыг аажмаар засах боломжтой өөр хувилбарын стратегийг Монгол Улс гаргасан юм.
Зөвлөлтийн дагуулын хувьд Монгол нь Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд Солонгосын дайны дараа 200 гаруй өнчин хүүхдийг хүлээн авч байсан билээ. Ардчилалд шилжсэнийхээ дараа Улаанбаатар буяны ажиллагаагаа үргэлжлүүлж, Умард Солонгосын хүнд хэцүү цагт олон удаа хүнсний тусламж үзүүлсэн.
Гэхдээ коммунизмын дараах стратегийн хүрээнд Өмнөд Солонгостой Монгол Улс идэвхтэй харилцах болсноор /1990-ээд оны үеэс Сөүлтэй Улаанбаатар худалдаагаа идэвхжүүлсэн/ Умард Солонгостой хоёр талын харилцаа тааруухан болсон юм.
Харин 2002 онд Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Нам Сун Пак сүүлийн 14 жил дэх анхны дээд хэмжээний айлчлалыг Монгол Улсад хийснээр хоёр талын харилцаа эргэн сэргэсэн.
Энэ оны эхээс, хулгайлагдсан иргэдийн талаарх маргаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх замаар Япон болон Умард Солонгосын харилцааг хэвийн болгохын тулд Улаанбаатар идэвхтэй эрмэлзсээр байна. 13 настайдаа Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан япон эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард эцэг эхтэйгээ Монголд уулзсан юм.
Үүний зэрэгцээ, аж үйлдвэр, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулах замаар Умард Солонгосын ядуу эдийн засгийг Улаанбаатар дэмжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртний найрсаг харилцаагаа баталгаажуулахын тулд өнгөрсөн оны 10 дугаар сард тусгаарлагдмал энэ улсад айлчилсан. Айлчлалын үеэр Ким Ир Сений нэрэмжит их сургуульд эрх чөлөө, хууль журмыг хэрэгжүүлэх, хүний эрхийг хүндэтгэх талаар үг хэлсэн билээ.
“Дарангуйлал мөнх оршдоггүй. Эрх чөлөөтэй амьдрах ард түмний хүсэл бол мөнхийн хүч” гэж Ц.Элбэгдорж хэлсэн юм. Монголын ардчилалд шилжсэн арга барилыг үлгэр жишээ болгохыг тэрбээр Умард Солонгост уриалахын сацуу ард түмэндээ эрх чөлөөтэй амьдрах боломж олгохыг мөн Пхеньянд битүүхэн сануулсан.
Тэнд байсан багш нар, оюутнууд нэг ч асуулт тавиагүй нь Монголын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний агуулгатай холбоотой байж магадгүй. Харин тэд алга нижгэнүүлэн ташсан юм.
Түүний хэлсэн үнэ цэнэтэй үгээс гадна ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд байгуулсан нь энэ айлчлалын хамгийн их анхаарал татсан зүйл байсан. ОХУ болон Хятадаас хоёр улсын хараат байдлыг багасгахын тулд Ц.Элбэгдорж чухал ач холбогдолтой худалдаа, соёлын хэлэлцээрүүдийг байгуулсан.
Зарим шинжээчийн үзэж буйгаар, Пхеньянтай харилцаагаа бэхжүүлэх замаар далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний нөөц, ашигт малтмалаа Азийн бусад улс руу гаргахын тулд далайн боомтуудыг нь ашиглаж, олон улсын зах зээлд гарах боломжоо нэмэгдүүлэхийг хүсч байна.
Оросоор дамжин Умард Солонгостой Монголыг холбох боломжтой Умард Солонгосын Ражин боомт руу Кремлийг төмөр зам тавихад Улаанбаатар түлхэц үзүүлсээр байгаа билээ.
Монголын уул уурхайн салбар цэцэглэн хөгжиж буй нь улсын эдийн засаг хурдацтай өсөхөд нөлөөлж байна. “The Economist” сонины мэдэгдсэнээр, 2013 онд Монголын ДНБ 11,7 хувиар өссөнөөр эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон.
Харин НҮБ-ын хоригийг үл харгалзан цөмийн хөтөлбөр болон эдийн засгаа зэрэг хөгжүүлэх “Byungjin” бодлогоо хэрэгжүүлэхийг Умард Солонгос эрмэлзэж байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа шинэчлэн хөгжүүлэхийн тулд Монгол, Индонез зэрэг найрсаг харилцаатай улсуудтайгаа Умард Солонгос нягт харилцсаар байгаа юм.
Монголын нефть худалдаалах болон боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “HBOil” компани өнгөрсөн оны есдүгээр сард Умард Солонгосын “Сынри” нефть боловсруулах үйлдвэрийн хувьцааны 20 хувийг худалдан авсан. “HBOil”-ын мэдэгдсэнээр, тус компани нь Умард Солонгосын төрийн өмчийн энэ үйлдвэрт түүхий нефть нийлүүлж, боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол руу буцаан импортолно.
Умард Солонгосын эдийн засгийг тууштай дэмжиж, дипломат түвшинд харилцах замаар тус улсын удирдагч Ким Жөн Уны бодлогуудад Монгол Улс нөлөөлөх боломжтой. Ц.Элбэгдоржийн хэлсэн үг Пхеньянтай нүүр тулан харьцахдаа Улаанбаатар энэ давуу байр сууриа ашиглахад бэлэн байгааг илтгэж байж болох юм.
Эдийн засгийн ноёрхлын дагуу Төв болон Зүүн Азийн хөрш дундаа дипломат ул мөрөө бэхжүүлэхийн тулд олон чухал санаачилгыг Монгол Улс гаргаж байгаа юм. Ц.Элбэгдоржийн засаг захиргаа өөрийгөө Солонгосын асуудалд төдийгүй солонгосуудын хооронд итгэлцлийг бий болгох “боломжит зуучлагч” гэж үзэж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд сурвалжлагчдад, “Улаанбаатар бол итгэлцлийг бий болгох чадвартай өндөрлөг” гэж хэлсэн нь ч үүнийг тодотгон харуулсан. Түүний мэдэгдсэнчлэн, бүс нутгийн байдлыг сайжруулж, талуудын хооронд яриа хэлцээ хийлгэхийн тулд санаачилга гаргаж чадахуйц хөдөлгөгч хүч бол Монгол Улс.
Мөн Монголын барилга болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниуд Умард Солонгосын 1700 орчим ажилчныг хөлслөн эх орондоо ажиллуулж байна. Хоёр талын хэлэлцээрийн дагуу 5000 умард солонгос Монгол Улсад ажиллах боломжтой. Кимийн дэглэм цалингийнх нь дийлэнх хувийг суутган авдаг ч умард солонгосчуудын хувьд хилийн чанадад ажиллах нь ер бусын ашигтай хэвээр байна.
Бүс нутгийн аюулгүй байдал болон мөнгөний ашиг гэсэн ашиг сонирхлоороо ижилсэж байгаагаас гадна, Төв болон Зүүн Ази дахь Орос, Хятадын ноёрхол болон улс төр, эдийн засгийн маневр хийх орон зайг хадгалах геополитикийн нийтлэг асуудлуудаа хоёр улс хуваалцаж байна.
Хоёр хөршийнхөө хооронд эдийн засаг, цэрэг болон улс төрийн ашиг сонирхлоо Монгол Улс гадаад бодлогоороо тэнцвэржүүлж байгаа юм. Газар зүйн хязгаарлагдмал байдлаа асуудалд эс тооцоход Монгол Улс суралцсаар, Москва болон Бээжингийн аль алинтай нь найрсаг харилцаж, АНУ мэтийн алс холын хүчирхэг гүрнүүдтэй нягт харилцаж, бүс нутгийн ашиг сонирхлоо амжилттай илэрхийлсээр байна.
“Гуравдагч хөршийн бодлого” гэж алдаршсан энэ прагматик гадаад бодлогоороо БНХАУ болон ОХУ-ын шахалтыг сулруулж байгаагийн зэрэгцээ худалдаа болон дипломат харилцаандаа ашигтай нөхцөлийг нэгэн зэрэг бий болгохыг Монгол Улс чармайж байгаа билээ.
Тус улс газар нутгийн болзошгүй маргаан, үндсэрхэг үзэлтнүүд байдлыг хурцдуулахаас зайлсхийх урт хугацааны энэ стратегийг хэлбэрэлтгүй баримталж ирсэн. Орос-Хятадын дотно харилцаа холбоог дэлгэсэн Крымын саяхны асуудалтай холбоотойгоор геополитикийн төвөгтэй орчноо Улаанбаатар дахин нэг удаа тэнцвэржүүлэх ёстой.
Харин Умард Солонгосын хувьд НҮБ хориг арга хэмжээгээ чангатгасныг эсэргүүцэж, Бээжингийн уламжлалт ивээн тэтгэгчтэйгээ харилцаа тааруу байна. Тиймээс гадны шахалттай тэмцэх боломжийг өөрт нь олгож буй Улаанбаатарын суртал нэвтрүүлгийг Ким Жөн Ун дуртайяа хүлээн авч байгаа юм.
Эдийн засгийн зорилтуудтай хосолсон геополитик, аюулгүй байдлын эдгээр ашиг сонирхол нь гадаад ертөнцтэй хийж буй Пхеньяны харилцааг өөрчлөхийг оролдож, сул эдийн засгаа сайжруулах томоохон боломжийг Монгол Улсад олгож байгаагаас гадна бүр улс төрийн шинэчлэл хийх түлхэц өгч байна.
Мэдээж хэрэг, Монголын сайн санааг үнэлэхийн хажуугаар Бээжин, Вашингтон, Москва, Токио болон Сөүлтэй харилцаа харьцангуй сул байгаа энэ үед газар зүйн байрлалыг үл хамааран Улаанбаатартай харилцах сонирхолтой байгаа нь Умард Солонгосын нээлттэй байгаа байдлаас илэрхий байна.
Монгол Улс Пхеньянтай стратегийн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байгаа хэдий ч Умард Солонгосын асуудалд хөдөлгөгч хүч болох илүү их боломж эдгээр хүчирхэг гүрэнд бий.
Гэхдээ Умард Солонгос руу чиглэсэн Монголын идэвхтэй хандлага нь илүү ухаалаг стратегийн зарим нэг үндсэн чиглэлийг санал болгож байгаа юм. Обамагийн засаг захиргааны хүлээцтэй байх стратегийн өнөөгийн бодлого нь Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох эсвэл тус улсын байгаа байдалд хүссэн өөрчлөлтийг хийхэд өчүүхэн ч тус болоогүй.
Харин ч эсрэгээр туссан байна. Мөн Умард Солонгосыг дипломат байдлаар тусгаарлаж, хориг арга хэмжээ авсан нь дэглэмийн үйлдлийг өөрчлөөгүй, өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь залгамж холбоонд огтхон ч нөлөөлсөнгүй.
Зүүн Азид Умард Солонгос аюулгүй байдлын байр сууриараа түгшүүр төрүүлсэн хэвээр, стратегийн цэргийн зохион байгуулалтаасаа ухрахгүй, бат зогсож байгаа ч тус улсад хөрөнгө оруулж, хөгжилд нь оролцогч тал болж буй Монголын хандлага хамаагүй илүү ирээдүйтэй хувилбар гэдэг нь илэрхий байна.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг ч энэ бололцоог гэрчилж байгаа юм гэж АНУ-ын “International Policy Digest” онлайн сэтгүүлд Нидерландын Гронингены их сургуульд олон улсын харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр саяхан магистрын зэрэг хамгаалсан америк мэргэжилтэн Жорт ван Оостерхоут бичжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
uuriihuu ard tumenii amidraliig neg harchih za tegeed busad ulsii asuudald sanaa zov za
Chi harin dut za chi yg ingej boddog shigee hodoodoo holoo jiigeed ulsiinhaa hogjild bitgii hel ger bulteech ochuuhench tus nemer bolohgui arhidaad hevtej baidag archaagui zaluusiin neg n biz
delhii dayarsij chag tytam,minutaar yrgelilej baigaag anzaarahgyi bna uu?zebhen Mongoldoo bodsoor tolgoi chini gasilah yy?....syrtei yum bi!Elbegdorj ta hoyoriin tomsoh yum bol?erdee ch baihgyi!ter tysmaa Mongol ylas delhiid tynhaglagch bolj chadahgyi tyynees emne asyydal ikhe bna!eneeder eglee bosood Mongold yamar baigaagaar byy bod!!!!!delhii dahind abch yzej baij ta nariin amidral zaasilna?tyyniig anzaarahgyigeer byy hol har!!!!!!!!!Mongoldoo amidrah gej heleen olohgyi baij delhiin yum yariad hol yabahgyi ni medeej!!!!delhiin amidral yamar baigaag algan deereen haryylaj chadbal chinii amidral zaasaa yabah yndestei?.....sain bod!!!yu heleb!yu bicheb?gedegiig sain bod!!
Adiidaa adil Godildoo adil gegcheer Elbegnovsh biden elentseg hulantsagaa yarih ve dee.
Delhii Mongol ulsiig min unelj hundelj ehelj bn .Bur 1920-ood onii ued bid Shweitsary lugaa adil toviig sahisan bodlogo yvuulj zovhon ediin zasgiin chadavhiaraa buh delhiid erh choloo tusgaar togtnoloo batalgaajuulna gej tunhaglaj baisan Bodoo Danzan nariin uzel barimtlal odoo ued biellee olj baina ! Uund Mongoliin ard tumen bugdeer idevhiilen oroltsoj alivaa nam evseleer taltsalgui evlelden negdej hamtiin hucheer Shweitsary finland metiin oronuud shig hogjihiig husch zorij bn . Saihan Mongol orondoo hogjil devshiliin deediig husie !
Umard solongos mongoliig toohgui. manaihan l hoinoos ni guigeed bga bolohoos
uruvdmuur amitan daachi
Коммунизм бол хүн төрөлхтөний хөгжлийн ирээдүй шүү. Ардчилал гээд хулгайч, дээрэмчин, алуурчдад зориулсан нийгэм
Nuguu Battulga chini ochchihson yavaashdee Samarch orhihviidee Bi l bish bol hen ch bish bish gedeg hun shuudee
Хойд Солонголс яахав бид турж үхлээ Элбэгдорж оо
юун турах вээ улс даяар гүзээлээд багтахаа блаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгост айлчилсан нь дэлхийн улс төрд чухал үйл явдал боллоо хэмээн манай мэдээллийн хэрэгслүүдээр бялууртал бичсээр. Харин Өмнөд Солонгосын цахим сайтуудаар арай өөр мэдээлэл тархаж байгаа бололтой. “Korea Realtime” гэдэг сайтад манай ерөнхийлөгчийн айлчлалыг ингэж бичжээ. Ким Жон Ун Монголын Ерөнхийлөгчийг яагаад дорд үзэв? Монголын ерөнхийлөгч Хойд Солонгост дөрвөн өдрийн завгүй айлчлал хийхдээ албаны хүмүүстэй уулзаж, Ким Ир Суны их сургууль, Пхеньяны театр, Мунсу усан цэнгэлдэх хүрээлэн, Өмнөд Солонгосын хилийн бүс, Кимийн гэр бүлийн музей болон бусад газраар түргэн зуур айлчлав. Гэвч Цахиагийн Элбэгдорж мягмар гаригт Пхеньянаас нисэх үед өөрийг нь хүндэтгэн угтана хэмээн найдаж байсан ганц хүн, Ким Жон Унтай уулзаагүй нь тодорхой болов. Ийнхүү илт дорд үзэж байгаа нь юунаас болов? Шинжээчид энэ нь Хойд Солонгос баруун хойд зүгийн, далайд гарцгүй тус улсад ялгавартай хандаж буйтай ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг хэлж байна. Түүхчдийн хэлж буйгаар солонгосчууд эртний нүүдэлчин монголчуудыг зэрлэгүүд хэмээн үздэг байжээ. Сөүл дэх Хойд Солонгосын дүрвэгсэдийн шинжээч Ли Ён геол Хойд Солонгос Монголыг өөрөөсөө дээгүүр, тэр бүү хэл ижил зиндааны улс хэмээн үздэггүй гэж хэлэв. Хэдийгээр Монгол нь Хойд Солонгосын уламжлалт холбоотон боловч энэ нь Улаанбаатарыг дорд үзэж байгаа анхны тохиолдол биш юм. Сөүлийн үндэсний их сургуулийн Энх тайван, нэгдлийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Чан Ён сукын хэлснээр Хойд Солонгос эхний урилгаа Хятад буюу Орост хадгалж байгаа бололтой. Жиюп С.Кваак
hoid solongos heniig doromjildoggui bilee. Umnud solongosiig doromjildoggui biluu.yopon amerkiig yu gedeg bilee Hyatad orsiig uudeeree oruuldag gejuu ha ha ha haalgaar ni urigdaj orj chadsan negnee buu doosh hii
Элбэгээг тоогоогүй дээ биш чан сон тэгийг устгах гэж бсан учраас эрсдлээс зайлсхийсэн гэж дүгнэлт сүүлд нь хийсэн юмаа
Элбэгээг би ч тоохгүй ш дээ. хахахаха
Ìàíàé Àçèéí ¿ëãýð æèøýý ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëñàí çàãâàðààð ÿâáàë ÀÍÓ-ã ñ¿ðä¿¿ëýõ ÷àäàëòàé ýíý óëñ õèéæ ÷àääàã á¿õíýý ìàðòààä õîîñîí àðä÷èëàë ÿðüæ ñîëèîðñîí ãóòàìøèã áîëíî áèç äýý.ßäàæ ë åðºíõèé ñàéä íü õóâèéí àìðàëòûí ãàçðûíõàà áîõèð óñààð ãîë ìºðºí áîõèðäóóëæ áàéãààã èë÷èëñýí ñàéòûã õààæ í¿äíèé áóëàé áîëíî ø¿¿ äýý.Òýä õàðèí ìàíàé çàãâàðààð áèø õÿòàäûí çàãâàðààð ÿâáàë ñàéí äýýðýý óëàì ñàéí áîëîõ áîëíî.
Ардчилалыг бид сонгосоноороо Монгол улсынхаа хөгжлийг 10-20 жилээр ухраалаа, эдийн засаг уналаа, ард түмэн ядуурлаа, юмны үнэ тэнгэрт хадлаа, хөрөнгө оруулалт зогслоо,
TEGSEN UU
xaaya chi ali gazriin zochin be?lav ix sain xyn bxaa?!
УМАРД СОЛОНГОСЫН АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ЧЕН УН, МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ХОЁР ХОЁУЛАА ДАРАНГУЙЛАГЧИД.
АН нэг л биш.
Dunguj saya magistr hamgaalsan neg nusan buugiin bichsen yumyg unshaad sur bolgoh hereggui dee. Esvel america hun geheer l hen ch baisan sohroor shuteh yostoi yum uu, bid?
ким чен ун тамтаг, элбэгдорж өөгүй цагаан өндөг гэвэл би итгэхгүй.
өөрийн толгой дахь бухлыг хараад бусдын толгой дээрхи өвсийг хар гэж үнэн үг байдаг. сүйрч байгаа монголын ерөнхийлөгч байж бусдын хэрэгт бүү хошуу дүр...
Mongoliin gadaad bodlogo sain baisan uye baisan. Bus nutag bolon olon ulsiin tavtsan deer bolomjiin togloltiig hiideg baisan uye baisan ni unen. Gehdee odoo bol gadaad bodlogo uneheer sul doroi baina. Manai gadaad bodlogo mash sain baih yostoi!
Jaahan doviilgoson reclamdsan mayagiin yum bichjee
тагжаахай битгий шаааа. ккккк
yamar adilhan yum be,neleen harj baij yalgaj salgalaa
энэ залуутай уулзах гэж үүдэнд нь баахан сууж сууж хөөгдөж ирээ биз дээ.
ХОЙД СОЛОНГОС ЯДУУ Ч НУТГАА БОЛ ЗАРААГҮЙ БҮРЭН БҮТЭН БАЙГАА ШҮҮ, ҮР ХОЙЧ НЬ БҮРЭН БҮТЭН НУТАГТАЙГАА БАЙГАА, БИД БОЛ ХАРИН ҮР АЧ НАРЫНХАА ГИШГЭХ ГАЗАР, АМЬСГАЛАХ АГААР, УУХ УСЫГ АЛВ ХЭДИЙН ЗАРЧИХСАН ШҮҮ
тагжаахай битгий шаааа. кккк
настай нь дотор хүн залуу нь солонгос хүн л байна.
БНАСАУ бол бидний мэддэгээс шал ондоо улс төрийн удирдлагын системтэй гэж би ойлгосон. Ерөнхийлэгчийг АИХ-ын дарга нь хүлээж авна гэдэг бол адил зиндааны хүн нь уулзсан гэсэн үг гэж ойлгогдож байгаа. Ким Чен Ун бол намын дарга, жанжин нь юм биш үү.