sonin.mn

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.07.16/ Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорив. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд амралтын хугацаандаа Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат  Алтай ханы  Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон Дөргөний  усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм.

УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллах юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.