sonin.mn

МОНРОВИ. /ВВС/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирус “хээрийн түймэр шиг тархаж” байгаа нь Либери улс оршин тогтоход “ноцтой аюул” учруулж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.

Хямралыг дарахаар олон улсын авч буй хариу арга хэмжээ “хангалтгүй” байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сайд Брауни Самукай хэлэв.

Либерид цаашид хэдэн мянган хүн “Эбола”-гийн халдвар авч болзошгүй гэж ДЭМБ анхааруулсан юм. Либери, Гвиней болон Сьерра-Леонд 2288 хүн “Эбола”-гаар нас бараад байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, эдгээр хүний тал хувь нь энэ сарын 6-ныг хүртэл гурван долоо хоногийн дотор нас баржээ. Нигерид “Эбола”-гийн халдвар авсан нийт 21 тохиолдол бүртгэгдсэний найм нь нас барсан бол, Сенегалд нэг хүн халдвар авчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг