Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлч Масакацу Отаг хүлээн авч ярилцлага өгөв. Уг ярилцлагыг есдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Цөмийн зэвсгийг хориглох өдөрт зориулан өгсөн юм.
Уг ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч “Цөмийн зэвсэгтэй байгаад сайн үр дүнд хүрсэн түүх, сургамж алга байх шиг санагддаг. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон бүгд дэмжиж гарын үсэг зурж, мэдэгдэл гаргасан. Бид эдгээр оронтой хоёр талаараа, ялангуяа хоёр хөрш оронтойгоо энэ статусыг дэмжсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой талаар ярьж байгаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах, тээвэрлэхийг хориглох талаар ҮАБЗ маш тодорхой шийдвэр гаргасан. Энэ асуудлаар Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаднын орон, хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон.
Монгол Улс энэ талаар бас хуультай. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөхийг хэзээ ч хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол баталгаажсан шийдвэр юм.
Дараагийнх нь миний хувийн байр суурь юм. Хэрэв цацраг идэвхт бодисыг хайх, судлах, ашиглахаар болбол Монгол Улсад зөвхөн шар нунтаг хийх хүртэл үйл ажиллагаа байж болох юм. Түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйл ажиллагаа байж болохгүй гэсэн байр суурьтай байдаг ” гэв.
Сэтгэгдэл0
ЭЛБЭГДОРЖИЙН ГАВЬЯА ЭНЭ ЮМ БАЙНА АРДЫН НАМЫН ТӨРИЙН ҮЕД МОНГОЛЧУУД АЙДАСТАЙ БАЙСАН ДАА
Шинэчилсэн нэртэй хулхидагч, хулгайч хууль бус засгийн газрын ардчилсан хужаа луйварчид урвагчид арга ядахдаа телевизийн дэлгэцэн дээр элдэв ажил хийсэн болж ард олонд харагддаг нь хуурамч хулхи барааг элдвээр худал сурталчилж үнэд оруулаад зардагтай яг адилхан арга хэрэглэж буй гэсэн үг. Хууртагдсан хүн дахиад хэззэ ч тэр хулхи барааг сонгодоггүй шиг Ардчилсан хужаа , луйварчид урвагчид Монголын хувь тавилангийн завилангаас нэгмөсөн зайлуулагдах цаг ирсний дохио сэтгэгдэл бичсэн эдгээр хүмүүсийн бoдол санаагaар гэрчлэгдэж байна. . Үргэлж худал ярьж , үргэлж бусдыг залилаад цаашид амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол нүдээ боож , чихээ таглаад одоо намайг хэн ч харахгүй , хэн ч сонсохгүй учраас Би яаж ч хулгай хийсэн баригдахгүй гэж боддог тэнэг этгээдтэй адилхан байна гээд ойлгочих. ... Ардчилсан хужаа та нар хэрэг бишидвэл бид зугтаана тэгээд Монгол банкнаас барааны үнийг тогтворжуулах нэрээр хулгайлсан хөрөнгө , Төсвийн гүйцэтгэлийн зардлын үнийн дүнг хэд дахин нугалсан луйвраас олсон ашиг , Таван Толгойн нүүрсийг Хятадуудтай хавсран их хэмжээгээр хулгайлсан хөрөнгө , Ардчилсан Бондын гэх хулгай хийж худал ярьж олсон $ аараа хаана ч дураараа амьдарч , дун чөмгөөрөө жиргэх болно гэж бодож байгаа бол их л эндүүрч байна даа . Энэ ертөнцийн бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй бөгөөд үнэгүй зүйл гэж байдаггүй юм. Хорон мууг хийсэн бол заавал ч үгүй Хан Тэнгэрийн хилэнд шийтгүүлэн , тамын гүнд хаягдах болно. ... Харин зөв сайныг үйлдэж , шударгууг баримтлан амьдарсан бол Тэнгэрлэг шагнал зайлшгүй өгөгдөх болно. Монголын ард түмнээс хулгайлсан баялаг чинь ардчилсан хужаа луйварчид урвагчид та нарын цаазын тавцан дээрхи дүүжлүүрийн олс болж , очсон газар нутаг болгонд чинь Тамын хаалга нээгдэн Хан Тэнгэрийн хилэнд устан мөхсөн ардчилсан хужаа луйварчид урвагчид та нарын сүүлчийн орогнох мөнхийн шийтгэлийн газар байх болно. Юу тарина, түүнийгээ хураана . Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. ...