sonin.mn

ЛОНДОН. /WorldCoal/. Монголын коксжих нүүрсний “Нүүрстэй” төслийн 2014 оны өрөмдлөгийн хөтөлбөрийг “Aspire Mining” компани хийж дуусчээ.

“Aspire Mining” болон “Noble Group” хамтран эзэмшдэг төслийн газарт хайгуулын 11 нэмэлт өрөмдлөг хийсэн нь амжилттай болж, нүүрсэндээ хүрлээ гэж “Aspire Mining” мэдэгдсэн байна.

2011 оны хөтөлбөрөөр өрөмдлөгийн долоон цооног гаргаж, газар зүйн хувьд бүртгэж авсан бол 2014 оны өрөмдлөгийн хөтөлбөрөөр чөмөг өгдөггүй эргэлтэт өрмөөр 17 цооног гаргасан ажээ.

“Нүүрстэй”-н ордод хийсэн 2014 оны өрөмдлөгийн хөтөлбөрөөр баруун урагшаа 50 градусын уналттай баруун хойноос зүүн урагшаа 1,2 км үргэлжлэх нүүрсний судал байгааг баталж, сорилтыг хийсэн байна. Газар нутгийн хувьд хойноос урагшаа хэд хэдэн хагарал байгаа бөгөөд уг хагарал нөөцийг хөндлөн дайрч, нүүрсний илэрцийг ил гаргажээ.

Баруун тийш чиглэсэн газрын гадаргатай ойролцоо нүүрсний ордны хойшоо чиглэсэн томоохон хагарлын уналт байгааг 2015 онд гүнзгийрүүлэн судлах ажээ. Өрөмдлөгийн цооногийн мэдээг үнэлэн дүгнэснээр нүүрсний залгамж нөөцийг турших хайгуулын хөтөлбөрийг хөгжүүлэх болон ачаа тээвэрт дэмжлэг үзүүлэхүйц газрын гадаргатай ойролцоо нүүрсний ордыг бий болгох юм.

 2014 оны есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хийснээс хойш нэмж 11 цооног гаргаад байна. Бүх цооног нүүрсний давхаргад хүрсэн ба зарим нь шаварлаг чулууны хольцтой гарсан аж. Мөн давхаргын өндөр нь баруун хойшоо мэдэгдэхүйц нимгэрч байна. NURH1007-оос NURH1017 хүртэлх цооногуудын мэдээлэл хараахан гараагүй ажээ.

Үнс болон коксжих шинж чанарыг гаргахын тулд нүүрсний чанарыг шалгах сорилт хийх шаардлагатай байна.

Коксжих нүүрсний боломжит хувийг илэрхийлэх үнсний түвшинд нүүрсний давхаргийн давтамжтай хэсэг дундаас бага байх ёстой болохыг доод цооногийн геофизик харуулж байна.

“Нүүрстэй” орд нь Мөрөн хотоос баруун урагш 10 орчим км зайтай, “Aspire Mining”-ийн эзэмшлийн коксжих нүүрсний “Овоот” ордоос зүүн тийш 160 км зайтай оршдог аж. Мөрөн, Эрдэнэтийг холбосон хатуу хучилттай зам тавих ажлыг 2015 онд дуусгана. Компанийн мэдээлснээр, уг төслийн хүрээнд Монголын хойд нутгийг бусад бүс нутгийн зах зээлтэй холбоход зориулагдсан төмөр замын төсөл болох “Хойд төмөр замын шугам”-ыг /“Northern Rail Line”/ ашиглаж болох юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: