sonin.mn

УЛААН-ҮД. /UlanMedia/. Монголд  болох "UB food and beverage expo 2014" хүнсний бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн-худалдаанд ОХУ-ын Буриад улсын оршин суугчдыг оролцохыг урьжээ.  Уг арга хэмжээ 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод болно.

Үзэсгэлэнгийн хүрээнд ажил хэргийн уулзалт, гэрээ байгуулах, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, худалдаа, соёл урлагийн хөтөлбөр, дугуй ширээний уулзалтууд, медаль, дипломоор шагнах, түүнчлэн Монголын хүнсний тэргүүлэх үйлдвэрүүдтэй танилцах бизнес аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэнг хоол хүнс болон ундаа, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн технологи болон тоног төхөөрөмж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, сав, баглаа боодлын тоног төхөөрөмж болон технологи, сав, баглаа боодлын материалын үйлдвэрлэл, мөн шошго, сав, баглаа боодол гэсэн хэд хэдэн нэр төрлөөр зохион байгуулна.

Түүнчлэн хэвлэх үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ, материалууд, тусгай техник, зарлагын материал, тоног төхөөрөмжийн эд анги, худалдааны тоног төхөөрөмж, худалдаа, үзэсгэлэнгийн тавилга, гоёл чимэглэл, эд хогшил, хяналт, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмж, агааржуулалт, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж зэрэг бусад төхөөрөмжийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулна.

Д.Жаргал

Эх сурвалж: