sonin.mn

ТОКИО. /NHK/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд туслахаар Либери болон Сьерра-Леон руу ашиглаж байсан түргэн тусламжийн тэргүүдээ Японы Засгийн газар илгээхээр төлөвлөжээ.

Японы гал сөнөөгчид хэрэглэж байсан 13 түргэний тэргээ Баруун Африкийн энэ хоёр улсад хандивлахад зориулсан ёслол мягмар гарагт Токиогоос холгүй орших Нарита олон улсын нисэх онгоцны буудалд болсон байна.

“Эбола” тархсан тус бүс нутагт түргэн тусламжийн тэрэг маш их дутагдалтай байгаагийн улмаас өвчтөнүүд эмнэлэг рүү нийтийн тээврийн хэрэгслүүдээр явахаас өөр аргагүй байгаа ажээ. Ингэхэд их хугацаа орж, халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.

Түргэн тусламжийн тэргүүдийг өнөөдөр тус нисэх онгоцны буудлаас тээвэрлэж, маргааш гэхэд энэ хоёр улсад хүлээлгэн өгнө.

Г.Доржханд

Эх сурвалж: