sonin.mn

Өнөөдөр орой хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс  Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад  нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.  АН-ын УИХ дахь бүлгээс  Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар АН-ын ҮЗХ  дахин хуралдахаар товоо гаргаад байгаа. Дээрх хоёр нэр дэвшигчийн аль нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихийг ҮЗХ шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл,  ҮЗХ-ноос олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.
 

М.Ганзориг