sonin.mn

БХИС-ийн Гадаад хэлний сугалтын тэнхимийн 40 жилийн ой өнөө жил тохиож байна. Ой угтсан ажлуудын хүрээнд гадаад хэл заах онол, арга зүйн сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Хуралд ШУТИС, АШУИС, Үндэсний Тагнуулын Академи, МУБИС, ХААИС,“Их засаг” ИС, “Улаанбаатар” Их Сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, өөрсдийн судалгааны ажлын үр дүн, арга туршлагаа солилцон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэн дүгнэв.

Эхний байрт МУБИС-ийн багш, доктор З.Баярчимэгийн “Төсөл хэрэгжүүлэх аргаар гадаад хэлний сургалт явуулах нь”, удаах байрт “Улаанбаатар” их сургуулийн солонгос хэлний багш Б.Мөнхчимэгийн “Солонгос хэлний сурах бичгийг боловсронгуй болгох арга зам”, гутгаар байрт БХИС-ийн англи хэлний багш, докторант Р.Ононгийн “ALC-англи хэлний сурах бичиг БХИС-д” илтгэлүүд шалгарчээ.