sonin.mn

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалтанд Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнууд хамрагдсан.

Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрмийн дагуу шалгалтанд тэнцсэн Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч, Нийгмийн даатгалын байцаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ.