sonin.mn

ХУД-дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, бусад төрийн байгууллагтай хамтран ажиллаж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч иргэдийн  бод малыг цахим хэлбэрээр  нэгдсэн бүртгэлд хамруулж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхтэй холбогдуулан “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны бод малыг бүртгэлд хамруулах ажлыг Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулан холбогдох байгууллагатай хамтран явуулж нийт 29 туслах малчин, 152 өрхийн 1882 бод малыг бүртгэлд оруулан фото зургаар бэхжүүлэн ажилласан байна.

ХУД ЗДТГ