sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

ДЭЛХИЙ ДАХИНД:

Мадгаскар улсад тарваган тахлаар 119 хүүхэд өвчилжээ

2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Мадгаскар улсын 16 дүүрэгт тарваган тахлаар нийт 119 хүүхэд өвчилж, 40 (34%) нь нас барсан байна. Анхны тохиолдол 2014 оны 08 сарын 31-ний өдөр бүртгэгдэж, нас барсан бөгөөд зөвхөн 2 хувь нь уушигны хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн байна.

Эбола вируст халдвараар нийт 15211 хүн өвчилжээ

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвараар 15211 хүн өвчилж, 5469 (%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 732, нас баралт 243 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байна.

Нийт 584 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 329(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 14 шинэ тохиолдол, 5 нас баралтаар нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв