sonin.mn

ПАРИС. /Prensa Latina/.  Францын Реннес хотын төвөөс өнгөрсөн амралтын өдөр дэлхийн хоёрдугаар дайны үед хамаарах, 250 кг англи бөмбөг олдсоны улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Энэ бөмбөг тус хотын метроны хоёр дахь шугамын буудлыг барих газарт байгаа аж.

Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, хүнд жинтэйгээс гадна, ажиллагаатай учраас энэ бөмбөгийг аюулгүй болгоход хүндрэлтэй байна. Үүнийг алсаас удирдаж бус, гараар аюулгүй, цэнэггүй болгох шаардлагатай байгаа ажээ.

Цагдаа нар 270 метрт аюулгүйн тойрог үүсгэж, айл өрхүүдийг нэг том танхимд төвлөрүүлжээ.

Г,Доржханд

Эх сурвалж: