sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар эрчим хүч болон бусад салбарт хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр зөвшилцжээ.

Хоёр улсын удирдагч нар пүрэв гарагт Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотод уулзсан байна.

Тэд Оросоос Энэтхэг рүү хий нийлүүлэх дамжуулах хоолой тавих боломжийг хамтарч судлахаар зөвшилцжээ. Мөн Оросын туршлагаар Энэтхэгт цөмийн 10 гаруй реактор барих төлөвлөгөөний талаар тэд санал нэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Украины байдалтай холбоотойгоор ОХУ-д Өрнөдийн улсууд хориг арга хэмжээ авахад нэгдээгүй учир Путин Энэтхэгтэй хоёр талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: