sonin.mn

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1885.21 төгрөгийн дундаж ханшаар 34.1 сая ам.доллар худалдан авах, 305.61 төгрөгийн дундаж ханшаар 81.3 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 12.0 сая ам.доллар, 20.0 сая юань нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 180.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг