sonin.mn

Арванхоёрдугаар сар гараад бараг дундаа орсон ч Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөс цөмрөх аюул хэвээр байгааг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс иргэдэд анхааруулж байна.

Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа гэнэ. Энэ нь мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа гэсэн үг юм. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг