sonin.mn

Сүүлийн үед Монгол Улс элэгний өвчнөөр дэлхийд тэргүүлдэг боллоо гээд шуугиж байна. Тэглээ гээд төр засгаас түргэн шуурхай авч байгаа арга хэмжээ харагдахгүй юм.

Монгол хүний бие биөнээ, ялангуяа ядарч зовсноо илүү энэрэн хайрлах уламжлал, элэг зүрх үгүй болоогүй баймаар. Хамгийн гол нь ард иргэддээ байнга элэгтэй хандаж, эрүүлжүүлэх зорилготой Эрүүл мэндийн яам гэж төрийн том байгууллага баймаар.

Өмнөх нийгмийн үөд үндсээр нь устгасан хэд хэдэн өвчин дахин тархсаны дээр одоо элэгний өвчин зонхилдог болсноос харахад уг яам үүрэг зорилтоо хэр зэрэг хэрэгжүүлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой.

Элэгний өвчин ихэссэн өнөөгийн нөхцөлд өөрийн болоод өөр орны анагаахын ололт амжилтыг сонор соргогоор судлан нэвтрүүлэх ажлыг эрүүл мэндийн яам дангаараа дагнан зохион байгуулах йстой билээ. Тэгэлгүй их цаг алджээ.

Ганц жишээ дурдахад эх орныхоо байгалиар өөрийн болон өөр бусдын элэгний аюулт халдварыг эдгэрүүлсэн Жамцын Жамсрангийн арга туршлагыг хайхралгүй олон арван жилийг үджээ. Анагаах ухаан онцгой гойд хөгжсөн хөгжилтэй орнуудад эмчилж чадаагүй өвчнийг монгол хүн монгол ухаанаар эмчилж амжилтад хүрээд дөч гаруй жил эрүүл энх явж өнөө зуун насны босгыг давчихаад байгаа Жамсран хэмээх "Амьд сурах бичиг"-ийг тоохгүй явж ирсэн нь тун базаахгүй санагдана.

Зүй нь, Эрүүл мэндийн яам хүн төрөлхтөнд үлгэр дууриал үэүүлсэн энэ гайхамшигт монгол хүний эмчилгээний арга барил туршлагыг нарийвчлан судалж, эмхэтгээд тусгай сурах бичиг болгон улсын эардлаар хэвлүүлж олны хүртээл болгосон бол Монголд элэгний өвчин ингэтлээ их дэлгэрэх үү үгүй юү. Анхнаас нь нарийвчлан сайн судалсан бол Ж.Жамсран гуайг даган дууриаж өөрийгөө эдгэрүүлсэн хүний тоо эмнэлэг бараадаж эмчлүүлсэн хүнийхээс илүү ч байхыг үгүйсгэхгүй.

Ж.Жамсран гуайн өөрийнх нь бичсэн номуудаас үзэхэд Монголын уламжлалт анагаах ухаанд "Жамсран судлал” хэмээх чиглэл аль хэдийнэ орон зайгаа эзэлжээ. Үүнийг мэргэжлийн байгууллага хүмүүс цааш үргэлжлүүлэн судалж хөгжүүлэх л хүлээгдэж байна.

Монгол хэлний "элэг бүтэн" гэдэг хэллэг онцгой чухал ойлголт билээ. Үүнд нэгд, хувь хүний элэг ямар ч согогүй эрүүл хоёрт, төрөл саднаараа, хамт олноороо бүгд эрүүл энх амьд сэрүүн байна гэсэн утга оршино. Энэ үйлсэд Ж.Жамсран гуайн амьдралдаа хуримтлуулсан цогц мэдлэг туршлага үнэхээр агуу юм.

Ийм гайхамшигт хүнийг төр засаг бүх талаар дэмжиж амжилт туршлагыг нь арван зүгтээ цацруулж баймаар атал тэр хүн яваандаа сураг чимээгүй болоход хүрч байна шүү.

Төр, засаг түүний гавьяа зүтгэлийг зүй ёсоор үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнавал яасан юм бэ гэдэг саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид молхи би сониноор дамжуулан сонордуулж байна. Энэ тухай уул нь би биш Эрүүл мэндийн яам аль эрт санаачлан тодорхойлж шийдвэрлэсэн байвал зохих асуудал байх.

Манайд хэнэггүй, назгай нозоон байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Эрүүлийг хамгаалах салбарын хүнд суртлаас хүн ард маань ихээхэн залхаж байна. Элэгний вирусийн тархалтаас эрүүлийг хамгаалахын ажил үйлс лав хоцорсон харагдана. Хажуугаар нь бас улстөржихийг яана.

Одоо "элэг" гэдэг ухагдахууны талаар уншигчидтайгаа хүүрнэө. Олонхийн маань элэгний тухай ойлголт таван цул эрхтний нэг, цөс ялгаруулдаг гэхээс цааш нэг их гавихгүй байна. Гэтэл элэг бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй нарийн нандин бас нинжин эрхтэн ажээ.

Биед нэвтэрсэн хог шаарыг өөрөөрөө дамжуулан шүүн тунгааж хал балгүй болгодог гэнэ. Бид биө сэтгэлийн зовиур шаналгаагүй, амар амгалан байдаг нь элэгний ач тус юм байна. Баяр хөөр элгийг баясгадаг бол уйтгар гуниг элгийг балмагдуулдаг ажгуу.

Тэгвэл бид элгээ хэр зэрэг хайхардаг билээ. Өвдөхөөс нааш хэрэгсдэггүй гэж хэлж болно. Хааш хэрэг хоол унд, архи тамхи мэт хорт бодис хэрэглэж элэгний үйл тамыг үздэг хүмүүс олон. Цохиж балбана, доргионо.

Жар, далаад он хүртэл хүмүүс хоорондоо ноцолдоход хүрвэл дарж унах, алгадахаас хэтэрдэггүй байсан бол сүүлдээ гадаадынхныг дууриаж тархи толгой, элэг бөөр лүү нь цохидог болсон төдийгүй хутга мэс хэрэглэж бие биенийхээ эрүүл мэндийг хохироодог болжээ. Бүр “элэгдэх” гэдэг үг шинээр бий болсон байна.

2008 оны долдугаар сарын 1-ний танхайрлын үед босох тэнхээгүй болтлоо бэртэж унасан нэг цагдаагийн тархи толгой, элэг рүү нь хоёр гурван залуу ээлжлэн өшиглөж байсныг Монголын ард түмэн бүгд харсан байх. Элэг энэ маягаар аюулд өртөж байна.

Эрт дээр үөийн хүмүүс элгэндээ өнөөгийхөөс илүү их ээлтэй хандаж байжээ. Наад зах нь элгэндээ халгаатай юм ууж иддэггүй байжээ. Дүүгийнхээ элэг бөөрийг битгий ёвроорой гэж эцэг эхүүд ахад нь захидаг.

Монгол хэлэнд элэгтэй холбоотой хэдэн арван холбоо хоршоо үг хэллэг үүссэн зэргээс харахад монголчууд элэгний ач холбогдлыг магадгүй бусад үндэстнээс илүү эйлгодог байсан юм шиг санагдана.

Монголчууд өөр хоорондын хамгийн ойр цотно хэлхээ холбоо, харилцаагаа элэг гэсэнтэй хамжиж хоршин илэрхийлж ирсэн байна. Элгэн төрөл, элгэн садан, элэгтэй, элэг нэгтэн, элгэмсэг, элэгсэг, элгэндээ тэврэх, элэг дэвтээх, элэг бүтэн, элгэн халуун гэх мэтээр хорь гаруй хам үг хэрэглэсээр иржээ.

Түүнчлэн сэтгэлд таагүй эсрэг үзэл бодол харилцаагаа мөн элэгтэй холбон ярьж шүүмжилж иржээ. Элэг эмтрэх, элэг өмрөх, элэг шимшрэх, элэг буруутай, элэг ондоосох, элгээ тэврэх, элгээ эвхэх, элэг барих, элэг хатах, элэг доог, элэглэх, харь элгийн хүн гэх зэргээр бас хорь шахам хэллэг хэрэглэнэ. Уушги элэг, зүрх элэг, бөөр элэг гэхээсээ элэг уушги, элэг зүрх, элэг бөөр гэх нь олон.

Зүрх элэгнээс уяатай гэхгүй элэг зүрхнээс уяатай гэдэг. Элэгнээс цацран салаалсан өөр хаана ч байхгүй энэ өвөрмөц хэллэгүүд нь биө болоод бусад эрхтэндээ элэг ямар их ээлтэй, элбэрэлтэй, нандин, нинжин эрхтэн болохыг харуулж байгаагаас гадна монголчууд элгээ онцгой сайн бөөцийлж ирснийг давхар нотолж байна. Дээр дурдсанаас эргэцүүлэхэд элэг эзнийхээ өөдрөг, гутранги аж амьдрал, сэтгэл санаанаас ихээхэн шалтгаалдаг бололтой.

Бусдад ээлтэй элбэрэлтэй хүний элэг сайн байх үндэстэй болов уу. Юу ч болсон "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үнэнийг элэг бидэнд өөрийн үйл' ажиллагаагаар ойлгуулж байна. Уншигчид минь өөрсдөө сайн тунгаан болооно уу.

Элэг эзнийхээ үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай гэдэгт санал нэгдэх биз ээ. Эцэст нь хэлэхэд хүмүүсийн эрүүл мэндийн соёл, боловсрол, хариуцлага, санаачилгыг дээшлүүлэх, элгийг эзнээр нь хамгаалуулах гээд хүний тархи толгой, сэтгэл эүйтэй ажиллах, өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн ч олон арга хэлбэр байна даа. Эрүүл мэндийн байгууллагуудад олон нийтийг хамарсан далайцтай үр дүнтэй ажиллах ажил үгүйлэгдэж байна.

Ахмад сэтгүүлч Г.Далантай