sonin.mn

ШӨХТГ-ын дарга О.Магнай арилжааны банкууд хууль бусаар иргэдээс шимтгэл авч байгаа гэх асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр " Арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үй ажиллагааны зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авдаг. Зээлсэн мөнгөний нэг хувийг суутгаад авчихдаг мөртөө тэр суутгасан мөнгөнийх нь хүүг иргэд төлж байгаа нь буруу асуудал.

Манайхаас явуулсан шалгалтаар үүнийг хууль бус болохыг тогтоож, банкуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч арилжааны банкны эзэд эсэргүүцэн шүүхэд хандсан ч шүүх хурал удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

Шүүхээс манай талд хариу нь гарвал арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан бүх шимтгэлээ буцаан өгөх болно. Энэ нь хэдэн их наядаар тоолох мөнгө учраас ийнхүү асуудлыг сунжруулсаар байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар намайг "Дарамталсан" гэх хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн.

Өдөр болгон шахуу цагдаагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа. Шударга байхыг шаардсан намайг дарамталсан гэж үзэж болохгүй гээд би одоогоор цагдаад очиж мэдүүлэг өгөөгүй" гэж мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg