sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Европын эдийн засгийн уналт Оросын санхүүгийн салбарын нөхцөл байдалтай холбоогүй гэж АНУ-ын Цагаан ордны дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн /ҮЭЗЗ/ тэргүүн Жейсон Фурман үзэж байна.

“Хэргийн учир Орост байгаа биш. Өдгөө АНУ-ын түншүүдэд тулгарсан хэд хэдэн асуудал байна” гэж ҮЭЗЗ-ийн тэргүүн үзэж байгаа аж. Түүний хэлснээр, Европын эдийн засгийн өсөлт “үндсэндээ зогсолтод орох хүртэл удааширсан байна”.

“Энэ нь Орост авсан хоригоос болоогүй, энэ нь еврогийн бүсийн дотоод эрэлт буурснаас болсон” гэж Фурман үзэж байгаа аж. Үүнээс гадна, түүний хэлснээр, ОХУ-ыг бодвол АНУ болон дэлхийн эдийн засгийн худалдааны томоохон түнш болох Хятадын эдийн засгийн өсөлт удааширчээ.

ОХУ-ын тухайд, “Өрнөдийн хориг арга хэмжээ, олон улсын тавцанд оросуудын өөрсдийнх нь бий болгосон тодорхойгүй байдал болон нефтийн үнийн өсөлт” рублийн ханш өсөхөд нөлөөлсөн гэж тэрбээр үзэж байна. Түүний хэлснээр, “ОХУ-ын эдийн засаг хямралын ирмэг дээр байна”.

Д.Жаргал

Эх сурвалж: