sonin.mn

УЛААН-ҮД. /UlanMedia/. Визгүй журмын нөхцөлд Буриад, Монголын гаальчид идэвхтэй хамтран ажиллаж байна. Талууд шалган нэвтрүүлэх цэгээр дамжсан бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслүүд болон хувь хүмүүстэй холбоотой асуудлууд, тэдгээрийг шийдэх арга замыг өнгөрсөн онд хэлэлцсэн гэж Буриадын Гаалийн албаны хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. Олон улсын мэргэжил гэж бүрэн үзэх боломжтой гаальчид баяраа нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэнэ. Гадаадын түншүүдтэйгээ хамтран ажиллах нь гаалийн байгууллагуудын гол чиглэлүүдийн нэг юм.

Сүүлийн жилүүдэд Буриадын гаальчид Монголын гаалийн байгууллагатай амжилттай хамтран ажиллаж буйг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, 2014 онд хоёр орны гаалийн байгууллагуудын удирдлагууд хоёр ч удаа Монголд уулзсан байна. Эдгээр уулзалтын үеэр Орос-Монголын хилийн Буриадын гаальчдын үйл ажиллагаа явуулдаг бүсэд оршдог шалган нэвтрүүлэх цэгүүдэд мэдээлэл шуурхай солилцох асуудлыг хэлэлцжээ.

Мөн шалган нэвтрүүлэх цэгээр дамжсан бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслүүд болон хувь хүмүүстэй холбоотой асуудлууд, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцсэн байна. Хөрш зэргэлдээ орнуудын түншүүдтэйгээ хамтран ажиллахаас гадна, Буриадын гаальчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллажээ. Тухайлбал, өнгөрсөн онд болсон ажлын гурван уулзалтад Буриадын гаальчид оролцсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: