sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Байлдааны ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан зүүн нутгийн  мужуудад Засгийн газар онц байдал зарласан гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдлээ. Байлдаан болж буй газрын ойролцоох бүс нутагт амьдарч буй энгийн номхон иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Донецк болон Луганск мужид онц байдал зарлах”-аар Засгийн газар шийдсэнийг Яценюк дурджээ.

Украины зүүн нутагт засгийн газрын цэргүүд болон тусгаар тогтнохыг эрмэлзэж буй босогчдын хооронд сүүлийн хэдэн өдөр байлдааны ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Энэ сарын 12-ноос хойш болсон ширүүн тулалдааны үеэр 300 орчим хүн амиа алдсанаар есөн сар үргэлжилж буй мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн нийт тоо 5000 гаруй боллоо.

Г.Доржханд

Эх сурвалж: