sonin.mn
Өчигдөр  ерөнхийлөгч  Владимир Путины нууцлаг эзгүйрэлтэй  холбоотой дэлхий дахины шуугиан намжив. Усанд хаясан  чулуу мэт  10 хоног сураг нь тасарсан Оросын ерөнхийлөгч Владимир Путин,  Киргизийн тэргүүн  Алмазбек Атамбаевыг  Санкт-Петербург дахь  Константинополийн ордондоо   хүлээж авч байгаа тухай телевизийн сувгуудын шууд нэвтрүүлэг эрхгүй нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэв. Оросын ерөнхийлөгч хамгийн сүүлд 3-р сарын 5 –ны өдөр Италийн ерөнхий сайдтай уулзаж байгаагаар олны өмнө гарч байсан билээ.
 
Түүнээс  хойш Владимир Путины тухай албан ёсны мэдээ огт гараагүй. Үүнийг өрнөдийн болон оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд    ерөнхийлөгч Путины биеийн байдалтай холбон янз бүрийн таамгууд дэвшүүлж, шуугиан тарьсан.  Энэ тухай Владимир Путин  ярихдаа “Хов живгүй амьдрал инээдтэй” гэж  хошигножээ. Дашрамд  хэлэхэд, ерөнхийлөгч Путин энэ сарын 20 -ны өдөр Казахстан улсад айлчлах гэж байгаа тухай Кремлийн сайтад өгүүлжээ. Өмнө нь 3-р сарын 11-12- ны өдөр Владимир Путин  Казахстаны нийслэл Астана хотноо  Орос, Казахстан, Беларусын тэргүүн нарын  дээд хэмжээний уулзалтад оролцох ёстой байв.  
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: