sonin.mn

СИНГАПУР. /TASS/. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Ку Ю-гийн бие тааруу, эрчимт эмчилгээ хийлгэж байна гэж тус хот улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.

Өдгөө 91 настай энэ улс төрч уушгины архаг үрэвслийн улмаас өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. “Аавын бие муудсаар л байна. Өвчин намдаах эм уулгаж байна" гэж түүний том хүү болох одоогийн Ерөнхий сайд Ли Сянлун мягмар гарагт мэдэгдэж байсан юм.

Ерөнхий сайдыг эмчилж буй Сингапурын Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайд хэдэн зуун иргэд, хэдэн арван сэтгүүлчид өнөө өглөө цугларчээ.

Ли Ку Ю бол Сингапурыг 31 жилийн хугацаанд /1959-1990/ удирдсан хүн юм.

Эл хугацаанд Сингапур улс нь ”гуравдагч орон” гэгчээс дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болж хувирсан билээ. Мөн тус улс амьдралын чанараар дэлхийд тэргүүлэгч гурван улсын нэг болсон юм.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ"