sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Азийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор БНХАУ-ын санаачлан байгуулах гэж буй бүс нутгийн шинэ банкинд үүсгэн байгуулагчаар элсэх эсэхээ манай улс хараахан шийдээгүй байна гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдлээ.

БНХАУ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ байгуулах санаачилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасны дараа тус банкийг үндэслэн байгуулагч гишүүнээр Ази болон Номхон далайн бүс нутгийн 21 улс бүртгүүлсэн юм.

АНУ-ын холбоотон хоёр улс болох Австрали болон Япон дээрх асуудлаарх өөрсдийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна.

Гуравдугаар сарын эцэс гэхэд үүсгэн байгуулагчдыг бүртгэх хугацаа дуусах юм.

АДБХОБ-д элсэх эсэхээ Өмнөд Солонгос өөрөө шийднэ гэж АНУ-ын Төрийн Департамент мягмар гарагт мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи улс уг банкинд элсэх хүсэлтээ гаргасан нь Хятадын санаачилгаар байгуулагдах уг санхүүгийн байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлсэн Барууны хамгийн анхны томоохон улсуудын нэг боллоо. Мөн энэ долоо хоногт Герман, Франц болон Итали улс АДБХОБ-д элсэх хүсэлтээ гаргасан байна.

Г.Доржханд

Эх сурвалж :"Монцамэ"