Гадаад улсад суугаа манай улсын зарим консул ажлын хариуцлага алдсан мэдээ байна. Энэ талаар ГХЯ-ны консулын газраас тодрууллаа.
Тус газраас "Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг 2014 оны 12 дугаар сарын 04-07-ны өдөр Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалтыг хийсэн. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан байна. Ийнхүү зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эгүүлэн дуудахаар шийдвэрлэсэн" гэх мэдээлэл өглөө. Эрх мэдлээ хэтрүүлсэн ажилтан О.Энхтөр тэргүүтэй хүмүүсийг эргүүлэн татахаар болжээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Хэдэн хунхуузууд ойр тойрныхоо хамсаатнуудаа томилохчоомой болтол тэд нь монголд байдаг шигээ дарангуйлах юм бодоолдоо ямар ардчилагчидыг мэдэхгүй биш.Ардчилсан хунхуузууд хаа явсан газраа улс орны нэр сүр албаар гутааж явдаг гайнууд.Чимээгүй царайлсан дотоодын дайснууд.Албан тушаалаа өгсөн хариуцлага ингээд дуусаа!Албан тушаал ингэж хуулийн хаалт болдог энэ бол хунхууз ардчилал эх орноо төлөөлсөн нөхдүүд шүүдээ!ямарч хариуцлага хүлээхгүй цаагуураа өөр албан тушаалаар милаах биздээ хараарай!сонсоорой!Дахиад монголыг гутааваас өшөө жаахан дээшлээд байдгийн бишүү?Том уурхай баялгаа гадныханд ард түмэнд баригдалгүй өгч чадвал сайд боллоол гэсэн үг!Ингээд дээшээ явдаг гэж харддаг боллоо.