ВАШИНГТОН. /Prensa Latina/. Вашингтон хотоос холгүй орших АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын /ҮАБГ/ орох хаалгаар нэгэн тээврийн хэрэгсэл нэвтрэхийг завдсанаар нэг хүн буудуулан амиа алдаж, нэг хүн шархаджээ.
ҮАБГ-ын үүдэнд болсон энэ хэргийн талаар албаны хүмүүс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, амиа алдсан хүн нь тус газар руу нэвтрэхийг оролдсон тээврийн хэрэгслийн жолооч байжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хүчтэй төрт улс гэдгийн бодит жишээ үүнийг гэрчилнэ. Хуулийн үйлчлэл ч гэж хэлж болно. Манай сул төр ингэж чадах уу? Хууль байгаа бол түүнийхээ үйлчлэлийг ингэж л харуулж, улмаар хүчтэй хуульд суурьлагдсан төр улс гэдгээ гадна дотныхондоо ингэж харуулах ёстой гэж мөхөс би бодном.......