sonin.mn
ЛОНДОН. /ITAR-TASS/. Жилийн улирлаас хамаарч идэвх нь өөрчлөгдөж байдаг дархлааны генийг Их Британийн эрдэмтэд илрүүлсэн тухай "Дейли телеграф" сонинд Кембрижийн их сургуулийн судалгааны үр дүнгээс иш татан мэдээлжээ.
Шинжлэх ухааны туршилтад Их Британи, АНУ, Исланд, Австри болон Гамби гэсэн дэлхийн таван орны 23 мянга орчим өвчтөн оролцжээ. Халдвар эсэргүүцэх чадварыг хариуцсан ген нь зунын улиралд илүү идэвхтэй байдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэгвэл хүмүүс өвлийн улиралд халдварт төдийгүй зүрх судасны өвчин тусах нь элбэг байдаг билээ. Энэ тохиолдол нь чухам хүйтний улиралд генийн эсэргүүцэх чадвар нь сул байдагтай холбоотой байж магадгүй гэдгийг судалгаа хийсэн эрдэмтэд үгүйсгэхгүй байна.
 
“Хүний дархлааны байдлын улирлын чанартай өөрчлөлтийг нээсэн нь маш сонирхолтой нээлт юм. Бидний маш олон генийн үйл ажиллагаа, бас бидний цус, өөхөн эдийн бүтэц нь үнэхээр жилийн улирлаас хамаардаг. Бидний судалгааны эцсийн үр дүн нь зарим өвчний эм бэлдмэлийг тодорхой үед хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно гэдгийг харуулж байна” гэж процессор Майк Тернер ярьжээ.
 
Д.Жаргал
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг