sonin.mn
ТОКИО. /NHK/. Баруун Африкийн Гвиней улсаас буцаж ирсэн 40 орчим настай эрэгтэйн “Эбола” вирусийн шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж Японы ЭМЯ-ны албаны хүмүүс мэдэгдлээ.
Японы ЭМЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын баруун өмнөд нутгийн Фүкүока муж улсад амьдардаг энэ залуу халуурч, толгой өвдсөнөөс гадна бусад шинж тэмдэг илэрснээр өнгөрсөн ням гарагт Фүкүока мужийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр бизнес аяллаар тавдугаар сарын 4-нийг хүртэл Гвинейд байсан бөгөөд тавдугаар сарын 9-нд Японд буцаж очжээ.
 
Тус улсын ЭМЯ түүний цусны дээжийг Токио хот дахь Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шинжилгээнд илгээсэн юм. Цусны шинжилгээгээр “Эбола” илрээгүй байна.
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг