sonin.mn
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ.
 
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм байна. Гэрээний төслийг энэ сарын 25-ны өдрийн дотор боловсруулж танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Н.Батаад үүрэг болгов.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг