sonin.mn
СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусээр нас барсан тохиолдол хоёр дахь өдрөө нэмж бүртгэгдсэнгүй. Үүнээс үзвэл, одоогоор 32 хүний аминд хүрээд буй амьсгалын замын цочмог энэ өвчний тархалт намжиж байгаа бололтой. 
 
Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, вирусийн гаралтай энэ өвчнөөр нас барагсдын тоо өчигдрийнхтэй адил хэвээр байна.
 
Өмнөд Солонгост “MERS” тархаж эхлээд сар гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд халдвар авсан тохиолдол хоёр хоног дараалан нэмж бүртгэгдээгүй нь анх удаа юм.
 
Тус улсад “MERS”-ийн халдвар авсан анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар, амь насанд хүрэх аюултай вирусийн гаралтай уг өвчин туссан 182 хүн байна. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг