sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Сиритэй хил залгаа оршдог Туркийн Суруч хотын өмнөд хэсэгт байрладаг соёлын төвд өчигдөр тэсрэх бөмбөг дэлбэлж, хэдэн арван хүн амийг хөнөөсөн халдлага болжээ. Туркийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, наад зах нь 27 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан байна.
 
Халдлага болох үеэр соёлын төвд 300 орчим хүн байсны дийлэнх нь курд залуучууд байсан гэж Туркийн хэвлэлд мэдээлэв. Турктэй хил залгаа оршдог Сирийн Айн аль-Араб хотыг сэргээн босгоход тусламж үзүүлэх тухай уулзалт соёлын төвд болж байсан байна.
 
Айн аль-Араб хотын хүн амын дийлэнх нь курдууд байдаг. “Лалын улс” бүлэглэл тус хотыг эзлэн авсан боловч курд дайчид нэгдүгээр сард босогчдыг хотоос шахан гаргасан. Өнгөрсөн зургадугаар сараас хойш "Лалын улс" бүлэглэл болон курд дайчдын хооронд ширүүн тулаан өрнөсөөр байгаа билээ.
 
Энэ аймшигт халдлагад “Лалын улс” бүлэглэл холбоотой байж магадгүй гэж Туркийн эрх баригчид үзэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг