sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Оросын тэрбумтан санхүүжүүлэх, дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байгаа эсэхийг тогтоох төслийг эрдэмтэн судлаачид хэрэгжүүлнэ. Их Британийн алдарт физикч Стивен Хокинг төслийн багийнхантай нэгдэхээр шийджээ.
 
Технологийн салбарын тэрбумтан Юрий Милнер болон Хокинг өчигдөр Лондон хотноо хэвлэл, мэдээллийнхэнд төслөө танилцуулжээ. 10 жилийн уг төсөлд Милнер 100 сая долларын хөрөнгө оруулалт хийх аж.
 
Хокинг хэлэхдээ, “Дэлхийгээс өөр гараг дээр оюун ухаант амьдрал байгаа эсэхийг олж мэдэх нь маш чухал” гэжээ.
 
Энэ төслийн хүрээнд эрдэмтэн судлаачид Австрали болон АНУ дахь дэлхийн хамгийн том телескопуудыг ашиглан сансраас ирж буй радио дохионуудад дүн шинжилгээ хийнэ. Эрлийн ажил Тэнгэрийн заадас болон түүний ойр орчмын 100 орчим галактикийг хамрах аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг