sonin.mn
Оюутолгойнхон тэмээн полог зохиож эхэлсэн билээ. 120 мянгатын танктай хөшөөг зайлуулж оронд нь авдар ачсан тэмээний хөшөө босгов. Шангрилагийн дор байгуулсан үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн реклам нь алт ачсан авдартай тэмэээний цуваа байсан билээ. 
 
Энэ жилийн наадмаар олон хоног хавтгайрсан назгайрал үргэлжилж байх үед Сүхбаатарын төв талбайд ногоон тэмээний хөшөө босгов. Нэг л биш ээ. Өнгөрсөн жил төв талбайд хар дом маягаар динозаврын өгөрсөн толгой удсан билээ. 
 
Дараа нь үндэсний бүтээн байгуулалт нэрийн дор Майдарын хөшөөний төсөл, 108 мянган суварга босгох оршуулгын ажиллагаа явагдсан. Суварга өөрөө өнөөдөр эх орон даяар хог новш болж байна.
 
Саяхан уг нь Балбад газар хөдөлж дэлхийн хамгийн том суварга, жаран хажирын суварга нурсан сайхан үйл явдал боллоо. Дэлхийн нууц нийгэмлэг массончуудын төв Парис хотноо 666 хавтантай асар том шилэн суваргыг босгосон тухайгаа Синдикатуудын нууц төлөвлөгөөнд мэдээллээ. Тэгвэл Брюселд 666 супер компьютерийн төв байрлаж байна. Энд дэлхийн бүх иргэдийн регистерийн дугаар, үхэх төрөхеөс аваад ярьсан ярианы бүх мэдээлэл хадгалагдаж байна.
 
Их Дорнод хэмээх Массоны нууц нийгэмлэг Сталин, Маогийн тусгай албаар дамжуулан сая сая хүнийг алсан тухай Горбачев, Атела Хомени, Ельцин мэтийг элсүүлж байсан тухай Массоны салбар нийгэмлэгүүд 1989 онд бүх социалист орнуудад байгуулагдсан тухай, тэр дотроосоо монголд байгуулагдаж энэ их суварга босгох, бөөгийн цугларалтыг зохион байгуулах, энэ их шарын шашин хог новш болсон сүм, суварга уншлагыг зохион байгуулах ажлыг хийж байгаа гэдгээ мэдэгдэж байна. Бүр гайхмаар. Даваа бүхэн суварга...
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин