ЛОНДОН. /pressgazette/. Монголын удирдагч Чингис хааны булшийг олсон гэж чөлөөт сэтгүүлч Робин Акройд мэдэгдэв.
Тэрбээр “Чингис хаан: Онгон булш, Нууц сан хөмрөг” шинэ номдоо энэ тухай дурдсан байна.
Түүний үзэж байгаагаар, Чингис хааны булш Монголын хойд нутгийн ууланд, түүний ач хүү, БНХАУ-ын Юан гүрний удирдагч Хубилай хааны таалал төгссөн газарт байгаа ажээ.
Тэрбээр номынхоо судалгааг хийх зорилгоор онгон байгальд 700 гаруй км газар морин аялал хийсэн байна. Олон улсыг байлдаг дагуулагч 1227 оны наймдугаар сард БНХАУ-ын хойд нутагт таалал төгссөн хэдий ч түүний оршуулахаар Монголд авчирсан гэсэн дүгнэлтийг тэрбээр хийжээ.
"Монголын хаадыг дараа төрөлд нь дахин харуулахаар маш их үнэ цэнэтэй зүйлстэй нь хамт оршуулдаг байх магадлал өндөр байна. Хааныг оршуулсан нутгийг урианхай үндэстэн хамгаалдаг бөгөөд тэд цэргийн алба болон татвараас чөлөөлөгдсөн байдаг. Хааны булшийг хамгаалж байгаа энэ байдлаас харвал оршуулах ёслолд оролцсон цэргүүдийг цаазаар авдаг байсан гэсэн домог яриа худал болж байна" гэж Акройд үзсэн байна.
Мөн тэрбээр эртний монгол бичвэрийг хөрвүүлж, өөрийн судалгаандаа үндэслэн дүгнэлт хийн, Монголын удирдагчийн таалал төгссөн газрын тухай онолуудыг няцаажээ. Түүний хэлснээр, Монголын Засгийн газар миний дэвшүүлсэн онолыг хүлээн зөвшөөрсөн байна.
"Монголчуудад өндөрлөг газар их учиртай байдаг. Уулс нь монголчуудыг чин сэтгэлээсээ шүтдэг Хөх мөнх тэнгэртэй ойртуулж өгдөг" гэж тэрбээр хэлэв.
Мөн тэрбээр, "Монгол хаадын булштай холбоотой хамгийн оновчтой баримт бол тэднийг таатай байдалд, ууланд оршуулах юм. Халдашгүй ариун гэж дархалсан газар нутагт, төрсөн нутаг эсвэл хаант улсад хамаардаг нутаг дэвсгэрт эдгээр уулс оршдог. Чингис хааныг таалал төгссөн хойно нь эх нутагт нь авчирсан. Түүнийг БНХАУ-ын Ордост оршуулаагүй бөгөөд тэнд зөвхөн түүний дурсгалын бунхныг байгуулсан" гэж ярьжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Бу уншчих ваа?! Утга агуулга, уялдаа холбоо гэж юм юу ч алга, нэг зообий нехер энэ хавиар явж дэмий тэнсэн ээ жаахан сонирхолтой болгож бичсэн юм уу да гэж бодогдов...
Түүх шашдиртай ч, одоо үеийн дэвшүүлж буй саналтай ч нийцээгүй хаашаа янзын дүгнэлт вэ?
Нямтулгаа чи юу бичих гээд юу бичихвээ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг .
Цагтаа МОНЦАМЭ-д манай өнгө болсон мундаг сэхээтнүүд ажилладаг байж билээ.Одоо Баатархуяг гуай ийм эх хэлний боловсролгүй хугас англитай хүмүүс авч ажиллуулдаг болсон юм байна даа.Харамсмаар.Монгол хэл чинь тусдаа үндэстний тусдаа хэл юм штээ.
Энэ золбин тэнүүлчид хэдэн бор юм хэрэгтэй болоод ахиухан мөнгө олохын тулд солоирсон солиорол байна.
ЦѲГ!
Бурхан Халдунд байгаа гэдгийг нь хамгийн түрүүнд зарлачихлаа даа. Гадаадийнхан Онгоныг ухахгүй. Харин МАНАН аюултай. Ямарч гэсэн 10 жил гар хүрэхгүй байх хэрэгтэй.
Сэтгүүлч сэтэр зүүсэн Нямтулга гуайн ухаан санаа нь зүгээр үү???
yag olooroi.
Тегвел одоогийн бутелгуй удирдагчдийн шарилийг Аршаантийн 18 хавицаа гунзгий жорлонгийн ероолд олох нее.
Түүхэн хүмүүсийг нам гэгч мафиуд өмчилж авах нь тэр хүмүүсийг гутаан доромжилж байгаагаас ялгаагүй. М.Энхболд чи Сүхбаатар жанжны залгамжлагч гэж өөрийгөө боддог бол эгзэгтэй үед эх орныхоо төлөө хамаг хөрөнгөө золиослоод яюж чадах уу гэдгээ дотроо нэг эргэцүүл дээ чи ч мөн тэгнэ дээ гадаад руу яаж зугатах бол. Үгүй тэр Өндөрхаан гээд ухаант өвгөдийн өгсөн сайхан хүндэтгэлийн нэрийг Чингис гэж өөрчилсөнийгөө тэр өвгөдийн ухааны үзүүрт ч одоогийн тэнэгүүдийн ухаан хүрэхгүй ээдээ цөвүүн цагаа гэж