sonin.mn

ДАМАСК. /Sputnik/. Сирийн цэргийнхэн нутгийн дайчидтай хамтран хойд нутгийн Алеппо муж дахь террористуудын хангамжийн замыг хаасан байна.

Турктэй хил залгаа Алеппо мужийн хойд нутаг руу цэргүүд давшсаар байна гэж Сирийн цэргийнхэн өнөөдөр мэдэгдэв.

Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа террористууд дүрвэсэн бөгөөд улмаар бүслэлтэд байсан хоёр сууринг чөлөөлсөн гэж цэргүүд мөн мэдэгдсэн байна.

Сирийн Засгийн газар сөрөг хүчний фракцууд болон лалын хэт давруу үзэлтнүүд, тухайлбал, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж эхэлсэн буюу 2011 оноос хойш тус улс иргэний дайнд нэрвэгдээд байгаа билээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг