sonin.mn

КИЕВ. /TASS/. Томуугийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 192 боллоо гэж Украины Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдэгдэв.  

Томуу тархаж эхэлснээс хойш уг вирусийн улмаас нас барсан хүний тоо 192 хүрсний гурав нь хүүхэд байна гэж Эрүүл мэндийн сайд хэлэв.

Украинд  3.2 гаруй сая хүн томуугийн халдвар авсан бөгөөд сүүлийн 24 цагийн дотор энэ тоо 65 мянгаар өсчээ. Украины 27 мужийн 19-д томуугийн халдварын тархалт хэвийн хэмжээнээс хэтэрсэн байна. Халдвар авагсдын 50 орчим хувь нь 17 хүртэл насныхан байна.

Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл, гахайн томуу буюу томуугийн “A/H1N1” вирус нь Украинд хамгийн өргөн тархсан томуугийн төрөл ажээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг