sonin.mn

ОТТАВА. /NHK/. Канадын баруун мужид 3 хоногийн турш үргэлжилж буй их хэмжээний ойн түймрийн улмаас 16 мянган барилга байгууламж шатсан байна.

Альберт мужийн Форт МакМюррей хотод дэгдсэн түймрийн улмаас 88 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн билээ.

Гал сөнөөгчид цурам тавин түймэртэй тэмцэж байгаа хэдий ч хүчтэй салхи ба цаг агаарын хуурайшилтын улмаас хүчин мөхөсдөөд байна.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, ойн түймэрт 10 мянган га ой мод өртөн шатсанаас гадна орон сууц хорооллууд дахь 16 мянган барилга байгууламж  шатаж сүйджээ.

Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл ирээгүй байгаа юм.

Түймэрт өртсөн муж нь нефть олборлолтын гол бүс нутаг учраас галын улмаас газрын тосны үйлдвэрлэл ноцтой доголдож магадгүй болоод байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо лхагва гаригт Оттава хотод мэдэгдэл хийж "Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн мужийн ард иргэдэд  дунд болон урт хугацаатай дэмжлэг үзүүлэхээ" илэрхийлжээ.

Х.Сарнай

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг