sonin.mn
 
 
АНКАРА. /ANADOLU/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг “Атлетико Мадрид” клубын хөлбөмбөгчдийг торгуулийн цохилтоор 5:3 харьцаатайгаар хожин Аваргуудын лигийн тэмцээнд 11 дэх удаагаа түрүүллээ. Тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цаг 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөжээ.
 
 
Ингэснээр Аваргуудын лигийн цомыг гурван жил дараалан Испанийн хөлбөмбөгчид хүртлээ. Тодруулбал, “Реал Мадрид” 2014 онд, “Барселона” 2015 онд Аваргуудын лигт түрүүлж байсан билээ.
 
Испанийн нийслэл Мадрид хотоос гаралтай “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид” клуб  лигийн аваргын төлөөх шувтаргын тоглолтод хоёр дахь удаагаа учраа таарсан нь энэ юм.
 
Эхний удаад яг хоёр жилийн өмнө учраа таарах үед “Атлетико Мадрид” 93 минутын турш 1:0-ийн харьцаатайгаар тоглолтыг давамгайлж байсан боловч тоглолт дуусахад ердөө хоёрхон минут үлдээд байх мөчид “Реал Мадрид”-ынхан гоол оруулснаар тоглолтын цагийг сунгаж байжээ. Ингээд нэмэлт цагт “Реал Мадрид” гурван бөмбөг оруулснаар 4:1-ийн харьцаатайгаар хожин аваргуудын лигт 10 дахь удаагаа түрүүлж байв.
 
“Реал Мадрид”  клуб Аваргуудын лигт 11 удаа түрүүлсэн амжилтаараа одоогоор дээд амжилтын эзэн болж байгаа бол түүний араас долоон түрүүтэйгээр Италийн “Милан” клуб удаалж байна. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг