sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Германы баруун нутгийн Фирнхайм хотын кинотеатр руу өчигдөр нэгэн зэвсэгт этгээд дайран оржээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, кинотеатр дотор дөрвөн удаа буун дуу гарсан боловч аз болоход, нэг ч хүн шархдаагүй ажээ.
 
Харин үл таних зэвсэгт этгээдийг цагдаа нар буудан устгажээ. Германы цагдаа нар мэдэгдэхдээ “энэ хэрэг лалын хэт давруу үзэлтний үйлдсэн терроризмын шинжтэй гэмт хэрэг биш байсан” гэжээ.
 
Гэмт этгээд хүмүүсийг барьцаалж, дараа нь барилга дотор нуугдсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Цагдаа нар энэ халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
 
Германы баруун нутгийн Дюссельдорф хотод амиа золиослон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Сирийн гурван иргэнийг энэ сарын эхээр баривчилсан юм. Тэднийг “Лалын улс” бүлэглэлийн гишүүд гэж үзэж байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг