sonin.mn
Монгол Улсын ЭМСЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Нэг, Гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ болон  Монголын эмийн холбоодтой БНСУ-ын Сөүл Сонму, Дэгү патима, Ёнхүн эмнэлэг,  Кёнбуг, Чүнбүг их сургуулийн эмнэлэг өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
 
Энэхүү гэрээг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийж буй  Төрийн айлчлалын хүрээнд ярьж тохиролцсоны дагуу байгуулжээ.  
 
Энэ үеэр ЭМС-ын сайд С.Ламбаа  “Хоёр улсын ижил түвшний эмнэлгүүд  хамтран ажиллахаар  гарын үсэг зурж баталгаажуулж байгааг Монгол-Солонгосын эрүүл мэндийн салбарт  гарч буй дэвшил гэж үзэж байна.
 
Бидний хамтдаа хэрэгжүүлсэн “Сөүл” төслийн хүрээнд 100 гаруй эмч, мэргэжилтэн урт, богино хугацаагаар БНСУ-д эмнэл зүйн сургалтад хамарсан, цаашдаа ч үргэлжлэх болно” гэдгийг онцлов.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг