sonin.mn
КИВИ. /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилдэг байсан сэтгүүлч Украинд автомашины дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ. Сэтгүүлчийн үхэлд Орос болон Украины талууд хоёр бие биенийгээ буруутгасаар байна.
 
Оросын иргэн байсан Павел Шереметийг лхагва гарагт Киев хотын төвд явж байхад  үед автомашин нь дэлбэрчээ.
 
Тэрбээр Оросын томоохон телевизүүдийн мэдээг хөтөлдөг байжээ. Түүнийг Оросын засгийн газрыг шүүмжилдэг гэж буруушааж байв. Тэрбээр Украин руу нүүж, тэнд сүүлийн 5 жилийн хугацаанд радио болон цахим хуудсуудад ажиллаж байсан гэнэ.
 
Украины цагдаа нар мэдэгдэхдээ “энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Оросууд холбоотой эсэхийг шалгаж байна” гээд “АНУ-ын мөрдөн шинжээчдэд хандан бидэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргана” гэлээ. Харин ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийхдээ Украин дахь Оросыг үзэн ядагчдыг буруутгажээ. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг