sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагаас эхэлж, зарим хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов. 
 
Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. 
 
Одоо байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг