sonin.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр тус тус хуралдана. 
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудал, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. 
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. 
 
Мөн өнөөдөр хуралдах таван байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороодод хүргүүлэх юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг