sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн Төрийн орон сууц корпораци /ТОСК/-ийн захирал асан, АН-ын гишүүн А.Гантулгыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байна.
 
Энэ талаар Хан-Уул дүүргийн АН-ын сонгуулийн менежер Ж.Батбаяр, АН-ын гишүүн А.Гантулга нар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийг энэ сарын 5-нд бүртгэж, нийтэд мэдээлэхдээ АН-ын гишүүн А.Гантулгыг бүртгэж, сонгуульд оролцох эрх олгосон ч энэ сарын 20-нд дүүргийн Сонгуулийн хороо бүртгэлээс хассан тухай тогтоол гаргасан аж. 
 
Хан-Уул дүүргийн АН-ын сонгуулийн менежер Ж.Батбаярын хэлж буйгаар нэр дэвшигчийг хассан нь тодорхой үндэслэлгүй, дүүргийн Сонгуулийн хороо сөрөг намд үйлчилсэн, хууль бус үйлдэл болсон гэж байв.  Иймд уг асуудлаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлнэ гэдгийг мөн мэдэгдсэн юм. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг